Ньюс хөтөч: 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг 2022.12.12-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ

-“Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн "Миллениум плаза"-д болно.

-“Туушин” зочид буудалд Дэлхийн банкнаас “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний тайланг танилцуулна. Мөн “Ажлын байр нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 9901-7249, 7007-8207

ТӨРИЙН ОРДОН

10.00 ЦАГТ

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд  тус тус болно.

11.00 ЦАГТ

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн байранд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

-“Мэдрэмжтэй мэдээлье” сэдвийн дор нийгэм, улстөрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн “Туушин” зочид буудалд үргэлжлэн гарна.

14.00 ЦАГТ

-Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл болон “Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хөрөнгө босгох боломж, арга зам, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

-Нийгмийн бодлогын байнгын хороо  “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлгийг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

16.00 ЦАГТ

“Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол "Blue moon tower"-ийн "Norphei art" галлерей-д болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж