Дутуу үнэлэгдсэн супер биш супер довтлогч – Оливье Жиру

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Катар-2022

Дутуу үнэлэгдсэн супер биш супер довтлогч – Оливье Жиру

Дутуу үнэлэгдсэн супер биш супер довтлогч – Оливье Жиру

Оливье Жиру гэх нэрийг хөлбөмбөгийн үнэнч фанатуудаас өөр хүн бараг л мэдэхгүй байх. Гэтэл тэрбээр Франц 2018 онд ДАШТ-д түрүүлэхэд, өдгөө хагас шигшээд шалгарахад гол үүргийг гүйцэтгэсэн чимээгүй нэгэн билээ. Загвар өмсөгч шиг бие хаа, зүс царайтай түүний хөлбөмбөгчний замнал үнэхээр гайхалтай бас харамсалтай. Учир нь тэр үргэлж дутуу үнэлэгдэж, супер оддын ярианы гадуур явж ирсэн нэгэн.

Гэтэл Арсеналын төлөө 253 тоглолтод 105 гоол, Челсигийн төлөө 119 тоглолтод 39 гоол, Монпельегийн төлөө 85 тоглолтод 39 гоол, АС Миланы төлөө 57 тоглолтод 23 гоол хамгийн гайхалтай нь Францын төлөө 118 тоглолтод 53 гоол тус тус оруулжээ. Тэрбээр эх орныхоо төлөө 53 гоол оруулсан амжилтаараа Францын бүх цаг үеийн мэргэн бууч гэх нэр хүндтэй алдрыг домогт Тьерри Анригаас залгамжлан авсан юм.

 

Ердөө 12 жилийн өмнө буюу 2010 онд Францын хөлбөмбөгийн хоёрдугаар лигт тоглож явсан Жиру өдгөө Франц, Италийн лигт түрүүлж, УЕФА Аваргуудын лиг, Европа лигийн цомуудыг хүртэж, 2018 онд дэлхийн аварга болсон билээ.

Түүнийг хөлбөмбөг сонирхогчид 2018 оны ДАШТ-д нэг ч гоол оруулаагүй гэдгийг мэдэх байх. Тэр л 2018 онд Мбаппе болон бусад Францын тамирчад гоол оруулах боломжийг нээн эсрэг багийнхаа хамгаалалтыг өөр дээрээ татаж байв. Харин энэ удаад Катарт дөрвөн тоглолтод дөрвөн гоол оруулаад буй. Өнгөрсөн шөнө л гэхэд Английг хожиход багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан.

Өдгөө 36 настай тэрбээр нас ахих тусам л чамбайрч, олон чамин тансаг, хэрэгцээтэй гоолуудыг оруулсаар байна.

Дашрамд дурдахад, тэрбээр оны хамгийн чамин тансаг, уран гоолд олгодог Пушкашийн шагналыг алдарт “Хилэнц” цохилтоороо 2017 онд хүртсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж