ТАНИЛЦ: Нууцаас гарсан оффтейк гэрээний дүн

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Нууцаас гарсан оффтейк гэрээний дүн

ТАНИЛЦ: Нууцаас гарсан оффтейк гэрээний дүн

Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанитай хийсэн 9 гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Энэхүү гэрээг 2017-2019 онд байгуулсан бөгөөд ингэхдээ тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулах шийдвэр гаргаж байсныг олон нийтийн эсэргүүцэл, нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж, нууцаас ил гаргав.

Нууцаас гаргасан гэрээнүүдтэй ЭНД дарж танилцана уу.

Энэхүү гэрээнүүдийг тухайн үеийн ҮАБЗ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын үед нууцад хамруулж байжээ.

Ингээд бид нууцаас гарсан гэрээнүүдийн үнийн дүн, санхүүжилт, худалдан авах ажиллагааг гэрээнд хэрхэн тусгасныг багцлан хүргэж байна.

ГЭРЭЭ-1

Гэрээний утга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт №1

Гэрээний талууд: "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой Төмөр зам" ХХК болон "Бодь интернэшнл" ХХК-иудын хооронд байгуулагдсан.

Гэрээний чиглэл: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх.

Гэрээ байгуулсан хугацаа: 2019.10.29-нд байгуулж, 2024.10.29-ны өдөр 5 жилийн хугацаанд хүчинтэй.

ЖИЧ: Монгол Улс, БНХАУ-ын төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн улмаас хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багасч, гэрээний дагуу нийлүүлсэн буюу нийлүүлэх нүүрсийг экспортлох боломжгүй болсон үед гэрээг сунгана гэсэн заалттай.

Гэрээний үнийн дүн: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд 1.068.577.163 /нэг тэрбум жаран найман сая таван зуун далан долоон мянга нэг зуун жаран гурван/ ам.доллар.

Гэрээний үнэ буюу нийт төлбөр: 7.92.199.507.42 ам.доллар.

"Тавантолгой төмөр зам" компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу:

  • 2019.10.11-ны өдөр 53.853.240 ам.доллар буюу 143.872.700.000 тэрбум төгрөг
  • 2019.10.23-ны өдөр 56.146.760 ам.доллар буюу 150 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Гэрээний үлдэгдэл төлбөр: 682.199.507 ам.доллар буюу Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө.

ЖИЧ: Тухайн үеийн ханшийн зөрүүнээс алдагдал үүсвэл гүйцэтгэгчийг нүүрсний хэмжээн тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно гэж тусгажээ. Мөн гэрээний төлбөрийг 2019 оны IV улиралд багтаан хувьцаанд хөрвүүлнэ.

Гэрээг: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Амундра нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

ГЭРЭЭ-2

Гэрээний утга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /2020.6.10-ны өдөр/ оруулжээ.

Ингэхдээ,

ТЭЗҮ-д заасны дагуу төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд нийт 1.068.577.163 тэрбум ам.доллар гэсэн дээр нэмж 213.430.672 ам.доллароор нэмэгдүүлж, 1.282.007.835 ам.доллар болгож, нэмэгдүүлжээ.

Ингэж нэмсэн шалтгаан нь Covid-19 халдварт цар тахлаас үүдэлтэй хил гаалийн хориг, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багассаны улмаас 2020 оны 1-5 дугаар саруудад хуваарийн дагуу төлөгдөөгүй  51,7 сая /51.782.955.40/ ам.долларын нүүрсийг нөхөж нийлүүлэх зорилгоор Санхүүжилтийн гэрээний хавсралтад өөрчлөлт оруулахыг талууд зөвшөөрсөн байна.

Мөн 2019.11.13-ны өдөр гүйцэтгэгчид төлсөр урьдчилгаа төлбөрийн дүнгээс /тухайн өдрийн Монголбанкы ханшаар тооцож төлсөн/ үүссэн ханшийн зөрүүний алдагдал болох 1,248,922,48 /Нэг сая хоёр зуун дөчин айман мянга есөн зуун хорин хоёр ам.доллар дөчин найман цент/ ам.доллар болж, энэхүү төлбөрийг "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсний анхны суурь үнэ 60 ам.доллароор тооцож, нүүрсээр төлж барагдуулахыг талууд зөвшөөрөв.

ГЭРЭЭ-3

Гэрээний утга: “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ.

Гэрээний хугацаа: 2019.11.13

Гэрээний утга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардагдах 682.199.507 ам.долларыг улсын банк санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар

Гэрээт талбайгаас олборлосон нүүрс нийлүүлэх замаар нөхөж төлж барагдуулах бөгөөд талууд нүүрс худалдах, худалдан авах гэрээг тусад нь байгуулна.

Гэрээний төлбөр: Худалдагч нь Тавантолгойн ордоос 3,4 дүгээр давхаргын коксжих нүүрсний анхны үнэ буюу ам нөхцөлөөр нэг тонн нь 60 ам.доллар байхаар тусгажээ.

ЖИЧ: Нүүрсээ 2020.1.1-ний өдрөөс нийлүүлж эхэлсэн бөгөөд Тавантолгойн уурхайн ачилтын тусгай гарц талбайг байгуулна. Нүүрс нийлүүлэх хэмжүүр нь тонн байна.

Нүүрс нийлүүлэх гэрээнд 2019.12.19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ, нүүрс нийлүүлэх хугацааг 2020.01.01-ний өдөр гэснийг 2019.12.19-ний өдөр болгож өөрчилсөн. Нүүрс нийлүүлэх гэрээнд заасан худалдан авагч талаас 2019 оны арванхоёрдугаар сард 90 сая ам.долларт ногдох 1,5 сая тонн нүүрсийг худалдан авагчид нийлүүлэхээр тооцож, 2024 онд нийлүүлэх хэмжээнээс хасах.

Мөн нүүрс нийлүүлэх гэрээнд 2020.06.10-ны, 2020.09.02-ны өдрүүдэд  нэмэлт, өөрчлөлт оруулсан.

2022 оны есдүгээр сарын 2-ны өдөр Нүүрс нийлүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа,

Нүүрсний үнийг: 

  •  Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортлох тохиолдолд 1 тонн 60 ам. Доллар
  • Замын-Үүд-Эрээн боомтоор экспортлохдоо  1 тонн 60.57 ам.доллар байхаар тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, өмнөх гэрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортлох байсан дээр нь нэмж, Замын-Үүд-Эрээний боомтыг нэмж өгсөн бөгөөд 1 тонн нүүрсний ам үнийг 57 центээр нэмж өөрчилсөн.

ГЭРЭЭ-4

Гэрээний утга: Эрдэнэс Тавантолгой ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулах нүүрс худалдах гэрээ.

Гэрээ байгуулсан хугацаа: 2022.06.27

Гэрээний зорилго: "Богдхан төмөр зам”-ын туннель, эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд шаардагдах санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар, бэлэн мөнгө болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхтэй холбогдсон.

Гэрээний үнийн дүн: Тус гэрээнд шаардагдах 734.6 /734.619.823.67/ ам.долларыг гэрээний дагуу нүүрс урьдчилан борлуулах замаар болон бэлэн мөнгө бусад эх үүсвэрээр олгоно.

Гэрээний хугацаа: Хамгийн багадаа 5 жил бөгөөд нүүрс нийлүүлэх хугацаа 2022.08.01-ний өдрөөс.

Хамгийн багадаа 650 мянган тонн исэлдсэн /эрчим хүчний/ нүүрс нийлүүлэх, худалдан авах ба Худалдагч /”Бодь интернэшнл” ХХК/-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсны дараа баяжмал нүүрс нийлүүлж, худалдан авна.

Коксжих нүүрсийг:

  • Гашуунсухайт боомтоор экспортлох тохиолдолд 1 тонн 113,4 ам.доллар
  • Замын-Үүд-Эрээн боомтоор 1 тонн нүүрсийг 114.56 ам.доллар байна.

ГЭРЭЭ-5

Гэрээний утга: “Богд хан төмөр зам” төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ.

Гэрээний талууд: “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК.

Гэрээ байгуулсан: 2022.06.28

Гэрээний хугацаа: Гарын үсэг зурсан өдрөөс барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж, Улсын комисс хүлээж авсч, төрийн эрх бүхий байгууллагаас өмчлөгчийг тодорхойлсон шийдвэр гарах хүртэл хугацаанд хүчинтэй.

Гэрээний санхүүжилт: “Богдхан” төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд 670,2 /670.243.235.71/ сая ам.доллар. Санхүүжилтийг Голомт банкны дансруу бэлэн бусаар шилжүүлнэ.

ГЭРЭЭ-6

Гэрээний утга: Загийн усны хоолойн гүний усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэл ус татах шугам хоолойн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нартай байгуулах хамтын ажиллагааны гэрээ.

Гэрээ байгуулсан: 2022.01.28-ны өдөр.

Гэрээний талууд: “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Набсан” ХХК /1-р хэсэг/, “Эс энд Эй трейд” ХХК /2-р хэсэг/, “ЧММ” ХХК /3-р хэсэг/.

Гэрээний хугацаа: 24 сар.

Гэрээний үнийн дүн:

  • “Набсан” ХХК /1-р хэсэг/-39,4 /39.415.583.716/  тэрбум төгрөг
  •  “Эс энд Эй трейд” ХХК /2-р хэсэг/ -39,4 /39.447.069.749/ тэрбум төгрөг
  • ЧММ” ХХК /3-р хэсэг/- 39,4 /39.422.288.799/  тэрбум төгрөг

ГЭРЭЭ-7

Гэрээний утга: Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ

Гэрээний талууд: “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Элгэн” ХХК хамтарсан түншлэл.

Гэрээ байгуулсан хугацаа: 2022.10.25

Гэрээний төлбөр: 69,7 /69.763.999.500/ тэрбум төгрөг.

Гэрээний хугацаа: Акт үзүүлсэн өдрөөс 24 сарын хугацаатай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж