Аргентин шүүгч Португалын тоглолтыг шүүсэн нь асуудал дагуулав

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Катар-2022

Аргентин шүүгч Португалын тоглолтыг шүүсэн нь асуудал дагуулав

Аргентин шүүгч Португалын тоглолтыг шүүсэн нь асуудал дагуулав

Агуу Роналдотой Португалын шигшээ баг шөвгийн наймд Мароккод хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Ингэснээр өдгөө 37 настай Роналдо ДАШТ-д түрүүлэх сүүлийн боломжоо алдав. Тэгвэл тус тоглолтын дараа Португалын дэд ахлагч Пепе талбайн ахлах шүүгчээр ажилласан Аргентин шүүгч Факундо Теллод хожигдлынхоо бурууг үүрүүлжээ. Тэрбээр “Аргентин шүүгч бидний тоглолтыг дэнсэлнэ гэдэг хүлээн зөвшөөрч болохгүй явдал” гэж ярив.

Пепе тоглолтын төгсгөлд тооны харьцааг тэнцүүлэх сайхан боломжоо алдаж, баг нь 1-0 гэсэн харьцаатай ялагдсан билээ.

Пепе үргэлжлүүлэн “Хоёрдугаар үед бид юу тоглосон юм бэ? Хаалгач газар хэвтээд өгсөн шүү дээ. Гэтэл сунгасан цаг нь ердөө найман минут. Бид хичээсэн ч шүүгч наймхан минут сунгасан. Бид хоёрдугаар үед хөлбөмбөг тоглож чадаагүй. Хөлбөмбөг тоглосон ганц баг нь манайх байсан. Үнэхээр гунигтай байна. Бид ДАШТ-д түрүүлэх нөөц бололцоотой байлаа. Гэвч үүнийгээ ашиглаж чадсангүй” гэв.

Аргентин-Нидерландын тоглолтын дараа Месси тэргүүтэй хөлбөмбөгчид шүүгчдийг ажлаа хийхгүй байна, эсрэг талд нь үйлчилж байна гэж мөн шүүмжилсэн билээ.

Харин Бруно Фернандеш “Тэд Аргентинд ДАШТ-ий цомыг өгөхийн тулд ингэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Надад хамаагүй. Би юу бодож байгаагаа л хэлнэ. Шигшээ баг нь ДАШТ-д үлдсэн улсын шүүгч бидний тоглолтыг шүүнэ гэдэг хачирхалтай л юм. Үнэндээ тэд талбайг бидний эсрэг өргөчихлөө” гэжээ.

Ерөнхийдөө Месси, Роналдо хоёрыг өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр бурхан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл Португалын тоглолтыг Аргентин шүүгч шүүсэн нь тамирчдад таалагдсангүй. Далд утгаараа Факундо Телло Мессигийн төлөө Роналдог замаас нь зайлуулж өглөө гэх утгатай зүйлсийг тэд ярьж байна.

Хагас шигшээд Аргентин Хорваттай тоглох бол Франц Мароккотой хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
16
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж