Иргэд дизель түлшний зохиомол хомсдол үүсгэж, үнэ өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Иргэд дизель түлшний зохиомол хомсдол үүсгэж, үнэ өсгөжээ

Иргэд дизель түлшний зохиомол хомсдол үүсгэж, үнэ өсгөжээ

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас цахим орчинд "дизель түлш зарна, хүргэж өгнө" гэх зар түгээж, зохиомол хомсдол үүсгэж байгаа талаар мэдэгдлээ. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны хэлснээр "Сүүлийн өдрүүдэд дизель түлшний нөөц харьцангуй нэмэгдэж, хэвийн хэмжээнд очиж байгаа гэж ойлгосон. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Дизель түлш тасалдсан талаарх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор манайхаас ажлын хэсэг гарч, бүх шатахуун түгээх станцуудад очиж, шалгалт хийсэн.

ОХУ дотооддоо зохион байгуулалт хийж, хувийн үйлдвэрүүд нь гадагш экспортлохыг хориглосон. Тус улсын дотооддоо гаргасан шийдвэрээс шалтгаалаад ийм хомсдол үүссэн.

Үүнийг далимдуулаад Монгол Улсад түлш дамлан худалдаалах, зохиомлоор хомсдол үүсгэх, үнэ өсгөх асуудал гарч байна. Бид хяналт, шалгалт хийхэд цахим орчинд "шатахуун зарна", "дизель түлш зарна, хүргэж өгнө" гэх мэтчилэн зар мэдээ түгээж, улмаар үнэ хөөргөн зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудал гарсан. Энэ нь Газрын тосны тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Өөрөөр хэлбэл, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй этгээд шатахуун худалдан борлуулах эрхтэй. Хэн нэгэн дур мэдэж гар дээрээс худалдаж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг юм.

Хэрэглэгчдэд "шатахууны хомсдол үүслээ", "дутагдаж байна" гэх мэдээллийг зориуд тарааж, үүндээ дөрөөлөн бизнес эрхэлдэг хүмүүс байна.

Хяналт, шалгалтаар 22-ын товчоонд очиж үзэхэд жижиг оврын автомашинаас буюу гар дээрээс шатахуун зарж байсан маш олон тохиолдол илэрсэн. Эдгээрийг баримтжуулж, харьяаллын дагуу МХЕГ-т шилжүүлсэн. Өмнө хэлсэнчлэн оруулж ирж байгаа нефтийн хэмжээ тодорхой хэмжээнд буурсан. Монгол Улсын нөөц сард 25-30 хоног байдаг бол 14 хоног болно гэдэг нь тодорхой хэмжээнд буурч байна гэсэн үг. Үүнийг зарим хүмүүс далимдуулж байна.

92 болон бусад бензин шатахууныг МТ компани худалдан борлуулахгүй байна гэдэг асуудал яригддаг. Үүнийг шалгахад дотоод үйл ажиллагаанаас нь болоод МТ-ийн шатахуун түгээх станцад доголдол үүссэн байсан. Улмаар бусад шатахуун түгээгүүрийн газарт ачаалал нэмэгдсэн.

МТ нь нийслэлийн хэмжээд 34 шатахуун түгээх станц ажиллуулдаг. Тэдгээр станцууд шатахуун өгөхгүй болохоор бусад түгээгүүрийн газруудад ачаалал нэмэгдэж байгаа юм. Улмаар тооцоолсон нөөц дуусаж, хомсдол үүсэх шалтгаан болж буй. Нөгөөтээгүүр иргэд маань өөрсдөө зохиомлоор хомсдол үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Төрийн байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй байхад сандрахгүй байх нь зүйтэй. Цахим орчинд тавигдсан мэдээлэлд итгээд шатахуунаа дүүргэж аваад байдаг. Бүгд ингэж дүүргэвэл Улаанбаатар хотын шатахууны нөөцийг ховх сорох магадлалтай. Тиймээс мэдээлэлд цензуртай хандаж байх хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж