Хөлбөмбөг гэртээ харилгүй 56 жил төөрч явна

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Катар-2022

Хөлбөмбөг гэртээ харилгүй 56 жил төөрч явна

Хөлбөмбөг гэртээ харилгүй 56 жил төөрч явна

Хөлбөмбөг хэмээх агуу спортыг англичууд бий болгосон гэх түүх бий. 19-р зуунд Их Британийн аралд үүссэн энэхүү спорт улмаар дэлхий даяар түгж өнөөдрийн бидний мэдэх хөгжилд хүрчээ. Харамсалтай нь англичууд хөлбөмбөгтөө эзэн болж чадахгүй байна. Тэд хамгийн сүүлд 1966 онд буюу одоогоос 56 жилийн өмнө дэлхийн аварга болж байв. Үүнээс хойш дэлхийн аварга, Европын аваргаар Англи фаворитоор нэрлэгдэж ирсэн ч ганц удаа цом өргөж үзсэнгүй.

Энэ удаагийн ДАШТ-д ч мөн адил. Тэд шөвгийн наймд Францад хожигдож, нутаг буцав. Англичуудын уриа “Хөлбөмбөг гэртээ ирж байна”.

1980, 90-ээд онд ч, шинэ зуун гарсан ч Английн бүтэлгүйтэл үргэлжилсээр. Уг нь бүрэлдэхүүн дэндүү сайн, шилдгүүдийн цуглуулга ч аз ёндоо, тохироо гэх зүйл бүрдэж өгөхгүй л байна. Англи өнгөрсөн жил Европын аваргын финалд хүрсэн ч Италид хожигдож, мөнгөн медальтай тэмцээнээ өндөрлүүлсэн. Дасгалжуулагч Гарет Саутгейтыг ажил авснаас хойш Английн шигшээ багийн амжилт мэдэгдэхүйц сайжирч байгаа ч хараахан цом өргөж чадсангүй. Одоо түүнийг халах эсэх яриа газар авч байна. Үнэн хэрэгтээ түүний удирдлага дор Англи 2018 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарч, 2021 оны Европын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Энэ жил ч ДАШТ-ий гол фаворит багаар нэрлэгдсэн ч аваргаа хамгаалагч Францыг давж чадсангүй.

56 жил үргэлжилсэн азгүйтэл дахин сунгагдах боллоо.

Английн хөлбөмбөг, тамирчид, лиг нь дэлхийд зартай. Англи хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, Премьер лиг нь дэлхийн хамгийн үзүүштэй, өрсөлдөөнтэй, баян лиг гэх. Гэвч Английн шигшээ баг нь бидний цаг үед олон улсын тэмцээнд түрүүлж үзээгүй л явна. Магадгүй 2024 оны Европын аварга англичуудын цомын ган гачгаа тайлах, азгүйтэл, бүтэлгүйтэлдээ цэг тавих түүхэн мөч байх биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж