Дамбадаржаагаас бусад газарт агаарын бохирдол хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Дамбадаржаагаас бусад газарт агаарын бохирдол хэвийн байна

Дамбадаржаагаас бусад газарт агаарын бохирдол хэвийн байна

Хүйтний улиралд иргэдийн санааг чилээдэг нэг асуудал бол утаа. Агаарын бохирдлоос үүдэж ханиад томуугийн тархалт нэмэгдэж, агаар дуслын замаар дамжиж халдварлах өвчлөлийн тоо буурдаггүй. Энэ жил ч мөн дэгдэлтийн хугацаанаас өмнө томуугийн тархалт нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой болохыг иргэд бичиж байна. Агаарын бохирдол 2021 онд дэлхий даяар эрүүл бус хэмжээнд хүрсэн талаар “IQAir” компанийн тайланд дурдсан болохыг олон улсын хэвлэлүүд мөн онцолсон.

Шинжилгээнд хамрагдсан дэлхийн 6475 хотын зөвхөн 222 хотын агаарын чанар ДЭМБ-ын стандартад нийцсэн байна. Үүнээс гурван бүс нутаг л агаарын бохирдолгүй гэж гарчээ.

Тодруулбал, Францын Каледониа, АНУ-ын Виржин арлууд, Пуэрто Рикод агаарын бохирдол огт бүртгэгдээгүй байна. Харин агаарын чанар муу байгаа хотуудын тоонд Улаанбаатар багтжээ. Тиймээс улирлаас хамаарч агаарын чанарын индекст орж буй өөрчлөлтийг харгалзаж, иргэдийг аль болох амны хаалт тогтмол зүүхийг ЭМЯ, НЭМҮТ уриалж байгаа.

Хэдийгээр айл өрхүүд сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч агаарын чанар муу хэвээр байна. Тухайлбал, Нисэх, МҮОНРТ, Шархадны бүсэд агаарын бохирдол хамгийн өндөр байгаа юм.

Тус бүсүүдэд агаарын чанар “улаан” буюу 200-аас дээш үзүүлэлтийг зааж байна. Өнөөдрийн тухайд агаарын чанар харьцангуй тогтвортой байгаа бөгөөд өндөр бохирдолтой бүс нь Дамбадаржаагийн хэсэг. Тус бүсэд чанарын индекс 120 зааж байна. Харин PM 2.5 нь 44 байна.

PM 2.5 нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм.

Амьсгалахад энэ нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь түүхий нүүрс шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг. Мөн агаарын бохирдлоос гадна угаарын дуудлага өдийд нэмэгддэг байна. Энэ жил 7628 айлд 800 орчим сая төгрөгийн угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Бүтээсэн компанийн нэрийг хэлэх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж