Хонь
Энэ долоо хоногт хариуцлагатай байхыг зөвлөж байна. Эс бол мөнгө олох сайхан боломжоо алдах эрсдэлтэй байна. Санхүүгийн байдал төдийлөн ганхахгүй ч гэлээ шинэ хөрөнгө оруулалт хийх боломж гарч ирнэ. Таны таагүй зан авираас болж найз нөхөд, гэр бүлийнхний дунд үл ойлголцол үүсч магадгүй. Аливаа зөрчилдөөнөөс зайлсхий. Ялангуяа ажил дээрээ далд дайснуудаас зайлсхийхгүй бол эцэстээ тэнд муугаар нөлөөлнө. Улирлын чанартай ханиад томуунаас болгоомжил. Заримдаа ямар нэг зүйлийг хэт их хүссэн ч санаагаар болохгүй байх үе бий. Хэт их хүссэндээ бухимдаж, эргэн тойрныхондоо дарамт учруулахгүйг хичээгээрэй.
Үхэр
Үйлчлүүлэгчтэйгээ, эсвэл дарга нартайгаа зөрчилдөж болзошгүй. Тиймээс энэ долоо хоногт ажил дээрээ ганцаарчилсан тоглолтоос зайлсхийж, багийн тоглогч бай. Та нарын зарим нь шинэ ажилд орж магадгүй. Хувиараа бизнес эрхлэгчид энэ долоо хоногт амжилттай ажиллана. Шинэ гэрээнд гарын үсэг зурахад тохиромжтой. Мөнгө зарцуулалт тань тогтворжиж, санхүүгийн байдалдаа сэтгэл ханамжтай байна. Хайртай хүнтэйгээ гэрлэх талаар бодож байгаа бол энэ долоо хоногт төлөвлөгөөгөө эцэслэх цаг. Гэр бүлийн харилцаа тайван, эв найртай байна. Гэр бүлийн хүнтэйгээ зөрчилдөхөөс сэргийлэхийн тулд эгогоо дарахыг зөвлөж байна. Хоорондоо сайн ярилц. Харилцаа дутсанаас хайрын харилцаанд асуудал үүсч магадгүй. Бага зэрэг ядарч, эрүүл мэнд доройтно.
Ихэр
Энэ долоо хоногт сайн муу ээлжилсэн, алтан дундаж өдрүүд таныг хүлээж байна. Мөнгө олохын тулд компанийн эзэд шаргуу ажиллах шаардлагатай болох нь. Дарга, цэрэггүй ажлаа хадгалж үлдэхийн тулд хичээх шаардлагатай долоо хоног. Мөнгө зарцуулалт харьцангуй бага байх тул санхүүгийн байдал тогтвортой байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт хийхдээ няхуур хандаарай. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж байсан оюутнууд амжилт гаргана. Гэр бүлийн хүнтэйгээ ялих шалихгүй зүйлээс болж маргалдаж магадгүй. Гэдэс ходоодтой холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.
Мэлхий
Энэ долоо хоногт мөнгө зарцуулалтдаа илүү хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Удахгүй ямар нэг зүйлд их хэмжээний хөрөнгө зарцуулж магадгүй. Өөрт оногдсон үүрэг даалгавраа цаг хугацаанд нь дуусгахын тулд өөрийгөө хянаж, тэвчээртэй бай. Санхүүгийн байдал санаандгүй тохиолдлоор сайжирч магадгүй. Мөн нийгэмд эзлэх байр суурь тань өснө. Шинэ зүйл сурах, сургуульд элсэх боломж гарч ирж магадгүй бөгөөд энэ нь танд урт хугацааны давуу тал болно. Гэр бүлийн хүн тань сурч боловсрохыг тань дэмжинэ. Хүүхдүүдийн эрүүл мэнд санаа зовооно. Зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хурц, хүчиллэг хоолноос зайлсхий.
Арслан
Гайхалтай долоо хоног таныг хүлээж байна. Хувь тавилан таны талд байна. Эргэн тойрныхон тань хүчин чармайлтыг тань үнэлнэ. Бизнес эрхлэгчид амжилтад хүрнэ. Ажил дээрээ тушаал дэвших юм уу тодорхой ажил, төсөлд амжилт гаргах магадлалтай. Хувийн амьдралын хувьд гэр бүлийн хүнтэйгээ харилцаа таагүй байна. Ээжийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Өмч хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг яаран шийдэхээс зайлсхий. Нүд болон арьстай холбоотой эрүүл мэндийн асуудал санаа зовоож магадгүй. Арванхоёрдугаар сар дуусахыг хүлээж, он гарчихвал л бүх юм сайхан болох мэт санаж, ирээдүй рүү хэт яарах хэрэггүй. Одоо байгаа бүхнээ нандигнаарай.
Охин
Энэ долоо хоногт анхаарал төвлөрөл сайн, ажил хөдөлмөртөө тууштай байх нь. Та шинэ ажил эхлүүлэхэд бэлэн, эрч хүчээр дүүрэн байна. Гайхалтай үр дүнд хүрэхийн тулд нэмэлт эрсдэл хүлээхээс айх хэрэггүй. Эрсдэлээс айх нь ажил хэргийг гацаах нигууртай. Санаачлагыг гартаа авах нь хамгийн сайн үр дүнд хүрэх арга. Гэр бүлийн амьдрал тайван сайхан байна. Ээжтэйгээ хамт цагийг сайхан өнгөрөөхийг зөвлөе. Богино аялал хийж магадгүй. Буян номын үйл хийж сэтгэл санаагаа ариусгахад гэмгүй. Найз нөхөд, гэр бүлийнхэн тань бүх зүйл дээр таны төлөө байна. Улирлын чанартай ханиад томуугаас болгоомжил.
Жинлүүр
Энэ долоо хоногт нэмэлт орлого, урамшуулал гээд санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч гэр бүлийн амьдралд зарим нэг асуудал тулгарч магадгүй. Гэр бүлийн гишүүдээ бухимдуулахгүйн тулд хэлэх үгээ сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай. Ажил дээрээ удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй. Гэхдээ зөрчилдөөний эцэст асуудлаа шийдвэрлэх юм уу арай өөр ажилд хүч үзнэ. Оюутан сурагчид энэ долоо хоногт бодож байснаасаа ч илүү их амжилт үзүүлнэ. Өчүүхэн асуудлаас болж сэтгэл санаа хямарч магадгүй. Хоолой өвдөж магадгүй тул даарч хөрөхөөс болгоомжил.
Хилэнц
Та энэ долоо хоногт эгогоо хянаж чадвал хүндхэн сорилтуудыг хялбархан даваад гарна. Мөн таны эрх мэдэл бэхжинэ. Эрүүл мэндийн шалтгаанаас болж урьдчилан тооцоолоогүй зардал гарч магадгүй. Төвөгтэй зан аашаараа харилцаандаа сэв суулгахгүйн тулд хүмүүстэй харилцахдаа хэлэх үгээ хяна. Ажил дээрээ өөрийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд шаргуу ажиллах шаардлагатай болно. Ирээдүйтэй, шинэ ажлын санал хүлээж авч магадгүй. Бизнес эрхлэгчид ашигтай хэлэлцээр хийнэ. Зүрх, ходоодтой холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Энэ долоо хоногт хайртай хүндээ онцгойлон анхаарал хандуулаарай.
Нум
Энэ долоо хоногт зардлаа хянаж, онцын шаардлагагүй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Ирээдүйд санхүүгийн байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс орлогоо нэмэх стратеги боловсруул. Ажил дээрээ гадаад түншүүдтэй хэлэлцээ хийнэ. Шинэ төсөл дээр ур чадвараа харуулах боломж гарч ирэх тул бэлтгэлтэй байгаарай. Бизнес эрхэлдэг хүмүүс шинэ хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Хайр дурлалын харилцаа ахиц дэвшилтэй байна. Хайртай хүндээ, найз нөхөддөө, гэр бүлдээ багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болно. Улирлын чанартай ханиад томуугаас болгоомжил.
Матар
Олон жил хүсч мөрөөдсөн зүйлсийн тань зарим нь энэ долоо хоногт биелнэ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд хичээж чармайсан тань үр дүнгээ өгнө. Бизнес эрхлэгчид өөр салбараас нэмэлт орлого олно. Ахлах албан тушаалтнаасаа тусламж дэмжлэг авна. Ажлын байран дээрх нэр хүнд тань дээшилнэ. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөж, харилцаа хурцдаж магадгүй. Оюутан сурагчид анхаарал төвлөрлөө дээшлүүлэхийг зөвлөж байна. Бусдын үзэл бодолд хэт авталгүй өөрийнхөөрөө байгаарай. Энэ долоо хоногт ерөнхийдөө ажил ихтэй байх учир уйлах ч зав гарахгүй байх магадлалтай.
Хумх
Энэ долоо хоногт ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшилтэй байх нь. Тэр ч байтугай тушаал дэвшиж магадгүй. Өрсөлдөгчидтэйгөө хэт ойртохоос зайлсхий. Гэр бүлийн харилцаа баяр баясгалантай байж, таныг бүгд хайрлан дэмжинэ. Ганц бие хүмүүс хосоо олох магадлал өндөр байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэ. Заримдаа бүх зүйлээс зугтмаар санагддаг бол энэ долоо хоногт богино аялалд явах ч юм уу ямар нэг байдлаар өөрийгөө чөлөөлөөрэй. Гэхдээ бодит байдлаас удаан хугацаанд зугтах аргагүй гэдгийг сана.
Загас
Энэ долоо хоногт санхүүгийн байдал тийм ч таатай байхгүй нь. Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, оногдсон үүрэг даалгавраа цаг тухайд нь биелүүлэхийг зөвлөж байна. Бизнес эрхлэгчид олон улсын зах зээлтэй холбогдож, үүнээсээ ашиг хүртэх болно. Үр дүнтэй сүлжээний тусламжтайгаар та нөлөө бүхий шинэ найз нөхөдтэй болно. Аав, ээжтэйгээ харилцах харилцаандаа анхаар. Мөн тэдний эрүүл мэндэд санаа тавь. Гэр бүлийн уур амьсгал ерөнхийдөө таатай байна. Таны хань шинэ албан тушаалд очиж магадгүй. Үргэлж бусдад санаа тавихаасаа өмнө өөрийгөө бас нэг удаа анхаараарай. Хааяа ганцаараа байж, бясалгах цаг гарга.
Холбоотой мэдээ