Солонгос, Япон дахь монголчууд жагсав

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Солонгос, Япон дахь монголчууд жагсав

Солонгос, Япон дахь монголчууд жагсав

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж буй. Үүнтэй зэрэгцээд олон улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл тухайн орондоо жагсаалд нэгдэж байгаагаа цахим хуудаст илэрхийлж байна.

Тухайлбал, өчигдрөөс эхлэн Өмнөд Солонгос болон Япон улсад байгаа монгол иргэд нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага нэхэх жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Гадаадад байгаа монголчууд тус жагсаалд онлайнаар нэгдэж байгаа төдийгүй амьдарч байгаа улсын ЭСЯ-ны гадаа цугларч нэгдэж байгаа аж. Солонгос дахь иргэдийн төлөөллийн цахим хуудаст бичсэнээр “өнөөдрийн жагсаалд сэтгэл зүрхээрээ, итгэл үнэмшлээрээ хол ойр гэлтгүй маш олон залуучууд ирлээ. Бид бүгдийг эх орон гэдэг зүйл холбосон. Эх орныхоо сайн сайхны төлөө, монголд жагсаж буй залуучууддаа дэм өгөхөөр Солонгос дахь монголчууд хамтдаа нэгдлээ.

Дэгү, Пусан гээд газраас олуулаа нийлээд ирснийг харахад үнэхээр бахархууштай байна.

Таван хүүхдээ дагуулаад зориод ирсэн гэр бүл ч байна. Хорт хавдартай ч гэсэн түүнийгээ сөрөн ирээд дуу хоолойгоо өргөж буй мундаг бүсгүй ч байна.

Бяцхан хүүхдүүдийн барьсан лоозонд "Эх орондоо өсөж торнимоор байна" гэснийг хараад элэг эмтрэнэ.

Хэзээ монголчууд бид эх орондоо элэг бүтэн амьдрах вэ. Хэзээ хууль эрх тэгш үйлчлэх вэ?” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж