Жагсагчид багш, сэхээтнүүдийг нэгдэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Жагсагчид багш, сэхээтнүүдийг нэгдэхийг уриалав

Жагсагчид багш, сэхээтнүүдийг нэгдэхийг уриалав

Жагсаалын найм дахь өдөр өнөөдөр /2022.12.11/ төв талбайд үргэлжилж байна. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн зарим нь талбай дээр хонож, биеийн байдал нь хүндэрснээс ухаан алдах зэрэг тохиолдол гарч байгаа аж. Гэсэн ч жагсагчид төрөөс нүүрсний хулгайчдын нэрийг ил болгохоос нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн.

Өвлийн хасах 20-30 хэмийг үл хайрхан монголчууд төр засгаасаа хариуцлага нэхэж, хулгайчидтайгаа тэмцэхийг хатуу сануулж буй. Тиймдээ ч тайван замаар үргэлжлүүлж буй жагсаалыг хариуцлага хэзээ тооцно тэр цагт дуусгана гэсэн.

Иргэд өдрийн цагаар төв талбайг зорьж ирэх нь их байгаа ч ихэвчлэн залуу үеийн төлөөлөл байгааг жагсагчид хэлж байна. Тиймээс эмч, багш, сэхээтнүүдийг энэ жагсаалд идэвхтэй оролцож, оюутан, залуусыг ч мөн дэмжихийг жагсагчдын төлөөлөл уриалав. Жагсаалд оролцогч албан байгууллагууд  ажилчдадаа цалинтай чөлөө өгч, зарим сургуулийн оюутны холбоод суралцагчдад чөлөө өгөхийг сургуулиасаа хүссэн. Үр дүнд нь талбай жагсагчдаар дүүрч, төр засаг төдийгүй дэлхий нийт анхаарч эхлэв. Гэхдээ олон улс анхаарч байгаа асуудлыг ордонд суугаа хүмүүс анзаарахгүй мэт аашилж байгаад иргэд бухимдаж байна.

Тиймээс иргэд "Гараад ир", “Нүүрсний хулгайчдыг ил болго”, “УИХ тар”, “Засгийн газар огцор”, “Ажлаа хий”, "Мөнгөө авъя" гэх зэрэг уриа, лоозонтой жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байна.

Жагсаал маргааш ч үргэлжлэх бөгөөд бага насны хүүхдүүдээс илүү эцэг эхчүүд, багш нар ирэх нь зүйтэй гэдгийг ч жагсагчид хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж