Казахстанд 7 хоног халаалт тасарчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Казахстанд 7 хоног халаалт тасарчээ

Казахстанд 7 хоног халаалт тасарчээ

Казахстаны нэг хотод өвлийн  хасах 30 градус хүрсэн  хүйтэнд долоо хоног гаруй хугацаанд халаалт тасарснаас ард иргэдийн эгдүүцлийг төрүүлж, тус улсын ЗХУ-ын үеийн дэд бүтцийн нөхцөл байдал ямар байгааг харуулав. Энэ сард 150,000 орчим хүн амтай зүүн хойд зүгийн Экибастуз хотод өвлийн улиралд цахилгаан тасарсан “мөсөн тамыг” үүсгэсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Тус хотод 1950-1953 оны хооронд зохиолч Александр Солженицын хоригдож байсан Зөвлөлтийн үеийн хорих лагерь байснаараа алдартай. Тус лагерь нь Солженицын "Иван Денисовичийн амьдралын нэг өдөр" сонгодог романы зохиолын онгод болсон юм.

Сүүлийн өдрүүдэд Казахстанд орон сууцны дотор урт мөсөн бүрхүүл үүсч, оршин суугчид дулаацахын тулд олсон бүх зүйлээ шатааж байгаа зургууд цацагджээ. Хүйтний улмаас хагарсан усны шугамыг засварлахаар засварын багууд өдөр шөнөгүй ажилласан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд хотын дулааны цахилгаан станцад доголдол гарч, хэд хэдэн дүүрэг цахилгаан, дулааны хангамжгүй болсон тул эрх баригчид Экибастуз хотод онц байдал зарласан. Онц байдлыг Пүрэв гаригт цуцалж, нөхцөл байдал аажмаар сайжирч байгаа ч энэ асуудал улс орон даяар дургүйцлийг төрүүлэв.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард шатахууны үнийн хөөрөгдлөөс болж хүний ​​амь насыг хохироосон эсэргүүцлийн жагсаал болсныг харсан Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев орон нутгийн амбан захирагчийг ажлаас нь халж, хэргийн газарт өндөр албан тушаалтнуудыг илгээсэн юм.

Мөн Казахстаны  иргэд хандив цуглуулж, халаагч, хөнжил зэргийг Экибастуз руу илгээж дэмжлэг үзүүлжээ. Хөрш Киргизстанд хүртэл иргэд мөнгө цуглуулан хандив босгожээ.

ЗХУ-аас өвлөн авсан Казахстаны эрчим хүчний систем хэдий хөрөнгө оруулалт хийж, засварлаж байгаа ч олонх нь хуучирсан. Дулааны станцууд дунджаар ЗХУ-ын удирдагч Никита Хрущевын үед 60 гаруй жилийн өмнө баригдсан гэж засгийн газрын мэдээллээс харж болно.

Он гарснаас хойш дулааны цахилгаан станцуудад 1000 гаруй удаагийн ослын зогсолт гарчээ.

Ерөнхийлөгч Токаев нүүрс-устөрөгчөөр баялаг тус улс нь "Дэлхийн эрчим хүчний хамгийн их хэрэгцээтэй орнуудын нэг" бөгөөд Оросын импортоос хамааралтай байдаг нь харамсалтай гэж мэдэгджээ. Казахстаны 37 дулааны цахилгаан станцын 22 нь хувийн мэдэлд байгаа бөгөөд Токаев хэд хэдэн хөрөнгийг улсын мэдэлд авах талаар бодож байгаагаа мэдэгджээ.

Өндөр эрэлтийг хангахын тулд цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах шаардлагатай байгаа нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хамгийн сүүлд гарсан осолд  цахилгаан станцын эзэн магнат Александр Клебановыг  буруутгаж байна. Форбес сэтгүүлээс Төв Азийн 15 дахь хамгийн баян хүн гэж тодорхойлсон Клебанов хариуцлага хүлээхгүй гэж мэдэгджээ. Тэрээр видео мэдэгдэлдээ тус үйлдвэрийн нөхцөл байдлын талаар эрх баригчдад удаа дараа анхааруулж байсан гэжээ.

Гэхдээ хувийн компанийн хувьд хэрэглээний тарифыг нэмж чадахгүй” гэсэн бол “Тэгэхээр тус компани анхнаасаа ашиггүй ажилласан” гэв.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж