Орос Иранаас хэдэн зуун баллистик пуужин авахаар ярьж байна гэж Их Британийн батлан хамгаалахын албаныхан бямба гарагт анхаарууллаа. Украинд дайн хийж буй Оросын хувьд Тегеран цэргийн томоохон нийлүүлэгчдийн нэг болсон.
Иран улсаас Орост олон зуун дрон “бэлэглэснээ” хүлээн зөвшөөрснөөр энэ оны эхээр Тегеран анх удаа олон улсын эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ нь Украинд дайн эхлүүлснээс хойш зургаан сар хүрэхгүй хугацаанд Москвагийн хангамж багасч байгаа шинж тэмдэг болсныг АНУ онцлон мэдэгдсэн.
Гэвч Тегеран үүнээс ч илүү зоригтой алхам хийж, пуужингийн бусад ангиудыг илгээж, Украинд ашиглах Ираны нисгэгчгүй онгоцыг өөрийн талбай дээр хөгжүүлэх Оросын чадварыг сайжруулахаар өнгөрсөн сард тохиролцсон.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ