АНУ-ын өндөр албан тушаалтнууд Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын өндөр албан тушаалтнууд Хятадад айлчилна

АНУ-ын өндөр албан тушаалтнууд Хятадад айлчилна

АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчид ирэх долоо хоногт Хятадад айлчилна. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн хэлэлцээг үргэлжлүүлж, ирэх оны эхээр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалд бэлтгэнэ гэж АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдэв.

Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниэль Критенбринк, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятад, Тайванийг хариуцсан ахлах захирал Лаура Розенбергер нар энэ сарын 11-14-ний өдрүүдэд Хятад, Өмнөд Солонгос, Японд айлчилна гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Төлөөлөгчид "Манай хоёр орны өрсөлдөөнийг үргэлжлүүлэн хариуцлагатай удирдах, хамтын ажиллагааны боломжит салбаруудыг судлах" зорилгоор уулзалтыг үргэлжлүүлж, Блинкений айлчлалын үндэс суурийг тавина гэж Төрийн департамент мэдэгдэв.

Хятад улс дотоодын эдийн засгийн сорилттой тулгарч, Азид түрэмгий дипломат бодлогоо зөөлрүүлж  байгаа тул АНУ-тай богино хугацаанд харилцаагаа тогтворжуулахыг хүсэж байна гэж АНУ-ын талаас дүгнэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сарын дундуур Индонезид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Тайвань, Хойд Солонгосын асуудлаар шулуухан хэлэлцээ хийжээ. Энэ уулзалт АНУ-Хятадын харилцаа хурцадсан шинэ хүйтэн дайн руу орохоос урьдчилан сэргийлэх зорилготой байв. Хятадын хүний эрх, ОХУ-ын Украин руу түрэмгийлсэн байдал, эдийн засгийн асуудлаарх санал зөрөлдөөн хурцадсан энэ үед хоёр удирдагч ойр ойрхон харилцахаа амлажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж