ХЭҮК жагсахдаа бусдын эрх чөлөөнд халдахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

ХЭҮК жагсахдаа бусдын эрх чөлөөнд халдахгүй байхыг анхааруулав

ХЭҮК жагсахдаа бусдын эрх чөлөөнд халдахгүй байхыг анхааруулав

Хүний эрхийн Үндэсний Комисс төв талбайд найм дахь хоногтоо үргэлжилж буй жагсаалд оролцож байгаа. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс эхэлсэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  иргэдийн жагсаал, цуглаанд ХЭҮК ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.

Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдсан асуудал гарч байгаа тул иргэд жагсч,  цуглахдаа бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн дэг журам зөрчихгүй байхад анхааруулав.

ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тиймдээ ч жагсаалын үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг хууль сахиулах байгууллагаас саатуулсан бөгөөд комиссын гишүүд болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нар саатуулагдсан иргэдтэй уулзаж, Монголын Өмгөөлөгчийн Холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж байна гэв. Мөн өлсгөлөн зарлаад байсан иргэний биеийн байдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбогдож асууж тодруулахад шинжилгээний хариу өлсгөлөн зарлахад харш гарсан тул өлсгөлөнгөө зогсоох зөвлөгөө өгсний дагуу өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг ХЭҮК өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж