Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам шөвгийн наймд учраа таарсан өрсөлдөгч багаа сул талгүй гэж онцолжээ. Мөн тэрбээр Франц зөвхөн Мбаппегаас хамаардаггүй гэж хэлэв.
Өдгөө 23 настай Мбаппе одоогийн байдлаар ДАШТ-д таван гоол оруулаад байгаа билээ.
Дидье Дешам “Англи манай өмнөх өрсөлдөгч нар шиг Мбаппегийн эсрэг сайн бэлдсэн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ л Мбаппе давуу байдал үүсгэдэг тамирчин. Сүүлийн тоглолтод тэр сайн байгаагүй ч нөлөөгөө үзүүлсэн. Бидэнд аюул учруулах өөр тамирчид ч бий. Тэд манай баг зөвхөн Мбаппегаас хамаардаггүй гэдгийг харуулах тустай. Гэхдээ л Килиан бол Килиан. Тэр ямар ч мөчид давуу байдал үүсгэх чадвартай” гэжээ.
Английн шигшээ Мбаппег зогсоохын тулд Кайл Уокерыг сойж буй. Шигшээдээ Мбаппетай, клубдээ Кайл Уокертой хамт тоглодог Уго Льорис “Мбаппе өөрийгөө сайн бэлдсэн гэж бодож байна. Түүний талаарх олон яриаг тэр сонсохгүй байхыг хичээсэн. Үнэхээр түүнд хэрэггүй олон яриа гарсан. Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, ирэх тоглолтод бүрэн төвлөрсөн байгаа харагдсан. Тэмцээн эхлэхэд л ямар байсан яг тийм байна” гэжээ.
Харин өрсөлдөгчийнхөө талаар Дешам “Тэдэнд ямар ч сул тал байхгүй. Их Британи, Францын хэвлэл ялгаагүй л хэцүү асуултууд асуух юм. Бүх багт давуу тал бий. Ихэнхи нь сул талгүй. Надад Гарет таалагддаг. Бид хэд хэдэн удаа уулзаж, зарим зүйлсийн талаар ярилцаж байлаа. Нутагт нь түүнийг хүн бүхэн таашаадаггүй юм шиг санагдсан шүү. Түүнийг сайн тамирчин биш байсан болохоор тэгээгүй байх. Тэр гайхалтай замналтай. Мөн сайн дасгалжуулагч. Тэр Английг сайн удирдаж байгаа. Надад тэр таалагддаг” гэв.
Холбоотой мэдээ