Кейн: Бид энд шөвгийн наймд шалгарах гэж ирээгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Катар-2022

Кейн: Бид энд шөвгийн наймд шалгарах гэж ирээгүй

Кейн: Бид энд шөвгийн наймд шалгарах гэж ирээгүй

Английн шигшээ баг өнөөдөр орой буюу 10-наас 11-ний шилжих шөнө 03.00 цагт Францын эсрэг тун хүнд тоглолт хийнэ. Франц аваргаа хамгаалахыг хүсч байгаа бол Англи дөрвөн жилийн өмнөх амжилтаа ахиулж, хөлбөмбөгийг гэрт нь аваачихыг хүсч буй.

Тэгвэл тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн дараах зүйлсийг ярьжээ. Тэрбээр “2018 онд бид бүрэлдэхүүнээсээ ямар амжилт хүлээж байгаагаа мэдээгүй. Бидний ихэнхид нь том туршлага болсон. Бид хагас шигшээд шалгарсан. Харин түрүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан уу гэвэл хэлж мэдэхгүй юм. Харин энэ итгэл үнэмшил 4-5 жилийн хугацаанд бүрэлдлээ. Энэ удаад бид түрүүлнэ гэдэг зорилготой ирсэн. Би өнөөдөр хүнд тоглолт хийнэ. 2018 оноос илүү итгэл үнэмшилтэй тоглолтод оролцоно. Бид энд шөвгийн наймд шалгарах гэж ирээгүй.

Энэ тэмцээнд олон сайн багууд ирсэн. Бид ч сайн бүрэлдэхүүнтэй. Хэрэв бид өнөөдөр хожигдвол хүн бүрийн сэтгэл гонсойх нь лавтай. Тамирчид, арын албаныхан, энэ багт хамааралтай хүн бүхний дунд Английг амжилтад хүрнэ гэсэн жинхэнэ итгэл үнэмшил, жинхэнэ шийдэмгий байдал байна. Бид үүнийгээ талбай дээр харуулж, өнөөдрийнх шиг чухал тоглолтуудад хожих болно. Өнөөдөр бол дэлхийн аваргын финал биш. Харин өнөөдөр бол ДАШТ-д түрүүлэхэд нэг шат ахих алхам. Бид үүнд бүрэн төвлөрч, дараагийн шатанд шалгарахын төлөө хичээх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж