Хуулт зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй өнөөдөр /2022.12.10/ уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар санал солилцлоо.
Эхний ээлжинд хилийн “Хавирга” боомтыг нээхээр төлөвлөж байна. Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, бүхий л талаар хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Боомтыг хөгжүүлэх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой тул Засгийн газар, холбогдох байгууллага онцгой анхаарч ажиллана гэжээ.
Сайд Х.Нямбаатар "Жагсагчид, олон нийт нүүрсний хулгайчдыг зарла гэж шаардаж байна. Хэн нэгний гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнд ч ийм эрх байхгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаагийн хувьд яаж ч шүүмжлүүлж байсан хэн нэг хүнд хувийн сэдлээр хандахгүй гэдэг зарчмаасаа хазайхгүй" гэсэн юм. Тэрбээр өчигдөр мэдээлэл хийж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотод хууль бусаар тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжихээр болсон" тухай мэдэгдсэн.
Холбоотой мэдээ