ЭЕШ-ын суудлын хуваарь гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын суудлын хуваарь гарлаа

ЭЕШ-ын суудлын хуваарь гарлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгасан. Тус өөрчлөлтийн дагуу хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-наас эхлэн дөрвөн өдөр зохион байгуулагдана.

Өнөөдөр ЭЕШ өгөх сургууль болоод анги танхимын суудлын хуваарь гарчээ. Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Отгонбаатар "Энэ удаагийн ЭЕШ нь шалгуулагч өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Шалгалтад Нийслэл болоод хөдөө орон нутгаас 5605 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭЕШ өгөх сургууль болоод анги танхимын суудлын хуваарь гарсан. Шалгалт өгөх сургууль болоод ангийн суудлын хуваарийг ЭЕШ-ын бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан өнөөдрөөс /2022.12.10/-ны өдрөөс эхлэн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан” хэсгээс хэвлэн шалгалтын өдрөө авч ирэх ёстой. Шалгалтын эхний өдөр Монгол хэл, бичиг, болоод түүх англи хэлний шалгалт явагдана.

Хоёр дахь өдөр хими, газар зүй, нийгэм судлалын хичээлийн шалгалт явагдана. Гурав дахь өдөр биологи, математикийн хичээлийн шалгалт явагдана. Дөрөв дэхь өдөр физик, орос хэл, Монгол хэлний шалгалтууд тус тусын цагийн хуваарийн дагуу явагдана. Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх. Анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай" гэлээ.

Б.НАРАНГОО 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж