Моди, Путин нарын уулзалт цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Моди, Путин нарын уулзалт цуцлагдав

Моди, Путин нарын уулзалт цуцлагдав

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар энэ онд биечлэн дээд хэмжээний уулзалт хийхгүй гэж Энэтхэгийн засгийн газрын эх сурвалж өчигдөр /2022.12.09/ мэдэгджээ. Тодруулбал, Путин Украины дайнд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснээр дээд хэмжээний уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан гэж "Bloomberg" мэдээлэв. Энэ шийдвэр Узбекистанд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр тодорхой болсон гэжээ. Тухайн үед Моди энэ бол дайны эрин үе биш гэж Путинд хэлж байв.

Харин нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахгүй байх шийдвэрийг эртнээс гаргасан бөгөөд цөмийн асуудал үүнд нөлөөлөөгүй аж.

Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэг-Оросын 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шинэ Делид айлчилсан. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард Моди, Путин нар Узбекистанд болсон бүс нутгийн аюулгүй байдлын эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байв. Тэд энэ жил хэд хэдэн удаа утсаар ярьсан ба ингэхдээ Орос, Украины дайны асуудлыг ч хөндсөн юм.

Энэтхэг улс нь Хятадын нэгэн адил Оросын нефтийн хамгийн том худалдан авагч юм. Тиймээс дайн эхэлснээс хойш Энэтхэг улс Украинд явуулж буй тусгай цэргийн ажиллагааг буруушаасан тодорхой мэдэгдэл хийгээгүй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж