АНУ, Оросын хооронд дахиад ч хоригдол солилцох боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

АНУ, Оросын хооронд дахиад ч хоригдол солилцох боломжтой

АНУ, Оросын хооронд дахиад ч хоригдол солилцох боломжтой

Москва, Вашингтон хоёр тохиролцоонд хүрч чадвал хоригдлуудыг солилцох боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутыг АНУ-ын сагсан бөмбөгийн од, Олимпийн хошой аварга Бритни Гринерээр сольсны дараа Путин ингэж хэлсэн юм.

Киргизэд болсон дээд хэмжээний уулзалтын дараа Путин хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, "Хоригдлуудыг солилцох асуудлын хувьд бүх зүйл боломжтой. Бид цаашид энэ ажлыг үргэлжлүүлэхээс татгалзахгүй" гэж хэлжээ.

АНУ Аюулгүй байдлын албаны дарга Пол Уиланынхаа эрх чөлөөг авч чадаагүй байна. Уилан 2018 оны арванхоёрдугаар сараас хойш ОХУ-д хоригдож байгаа бөгөөд түүний гэр бүлийнхэн болон Вашингтоны зүгээс тагнуул хийсэн гэх хэргийг үндэслэлгүй гэж мэдэгджээ. Тагнуулын хэрэг учраас ОХУ Уиланд өөрөөр хандаж байна гэж АНУ-ын албаныхан үзсэн.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Москва тэргүүтэй худалдааны эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Киргизстанд айлчлав. Айлчлалын хүрээнд Путин бүс нутаг дахь эрх мэдлээ бэхжүүлэх оролдлого хийнэ гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж