Б Даваа-Очир түрүүлж, Э.Батмагнай үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Б Даваа-Очир түрүүлж, Э.Батмагнай үзүүрлэв

Б Даваа-Очир түрүүлж, Э.Батмагнай үзүүрлэв
НЭМЭЛТ:
Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Сүлд спорт хороо, “Имприалд Гоулд Майнинг” ХХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Гэрэл зэндмэнэ” ХХК, “Алегротовер” ХХК, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, шинэ, залуу улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.

Тэдний хувьд хэн хэн нь анх удаагаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэжээ.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Блю Драгон” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нисдэг машин” ХХК, Жавхлант дэвжээний бөх, улсын начин Бо.Батжаргал нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод улсын харцага Х.Гантулга, Ц.Бямба-Отгон, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдэв.

Уран барилдаан шагналыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав. Тэрбээр нэгийн даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг, хоёрт улсын заан Б.Пүрэвсайханыг, гуравт улсын арслан Р.Пүрэвдагвыг, дөрөвт улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, тавын даваанд улсын харцага Х.Гантулгад өвдөг шорооджээ.

НЭМЭЛТ:
Сумын заан Д.Төгс-Эрдэнэ нэгийн даваанд аймгийн арслан Б.Баянмөнх, хоёрын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан, гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давлаа.
АВАРГА П.БҮРЭНТӨГС ТЭРГҮҮТЭЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ БАЙНА
Ардчилсан намын 33 жилийн ой, Ардчиллын төлөөх намуудын баяр, "Ардчилал хүний эрхийн өдөр"-ийг тохиолдуулан Ардчилсан нам, Монгол үндэсний бөхийн холбоотой хамтран улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн хүндэтгэлийн барилдааныг өнөөдөр /2022.12.10/ Бөхийн өргөөнд зохион байгуулж байна.
Уг барилдаанд улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр, улсын харцага Төрөөгийн Баасанхүү тэргүүтэй 256 бөх барилдаж байна.
Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, их шөвгийн бөхчүүд нэг, нэг сая төгрөгийн бай шагнал гардуулах аж.
Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан өдөрт зориулж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүчит бөхийн барилдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ, АН-ын ҮБХ-даргын зөвлөх Г.Баярсайхан, АН-ын ҮБХ-ны Тэргүүлэгч Б.Батнасан, нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ахмад партизанууд хүрэлцэн иржээ.
Дашрамд, Монгол бөхийн өргөөнд маргааш буюу арванхоёрдугаар сарын 11-нд болохоор товлосон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг зохион байгуулагч талаас мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж