Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэд долоо дахь өдрөө төв талбай дээр жагсч байна. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2022.12.09/ орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой есөн оффтейк гэрээг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.