Неймар, Бразил хоёрын үерхэл төгссөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Катар-2022

Неймар, Бразил хоёрын үерхэл төгссөн үү?

Неймар, Бразил хоёрын үерхэл төгссөн үү?

Неймар өчигдөр/2022.12.09/ Роналдо, Месси хоёртой нэг категорид бичигдэх бараг л сүүлийн боломжоо алдах шиг болов. Хар багаасаа тодорч, өсвөр насандаа Бразилын ард түмэнд баяр баясал авчирч, итгэл найдвар бэлэглэж байсан түүнийг нулимстай нүдтэй цэнгэлдэхийг орхиход ард түмэн нь уйлсан нь лавтай.

Энэ дэлхийн аварга Неймарын хувьд алтан дагина хүртэх цаашлаад алтан бөмбөг хүртэх сүүлийн боломж нь байв. Үүндээ ч бэлдэж, энэ улирал клубын түвшинд ПСЖ-ийн өмсгөлтэй гайхалтай формтой, биеэ нөөж Катарт ирсэн. Катарт ч багийнхаа бүхий л довтолгоог зохион байгуулж, хамгаалалтад хүртэл арагш буцаж, бусад тамирчидтайгаа адил ачаалал авч байлаа. Харамсалтай нь, тэд Хорватыг давж чадсангүй.

Тус тоглолтын араас Неймарыг шигшээ багаасаа зодог тайлна гэх яриа гарав. Тэрбээр өөрөө ч энэ ДАШТ миний сүүлийнх байж магадгүй гэх зүйл ярьсан. Өдгөө 30 настай тэрбээр дөрвөн жилийн 34 настай байх болно.

Өчигдрийн тоглолтын дараа сэтгүүлч түүнээс шигшээ багаасаа зодог тайлах уу гэж асуухад Неймар “Энэ талаар ярихад дэндүү эрт байна. Би юуг ч амлаж чадахгүй. Энэ талаар бодох хэрэгтэй. Шигшээ багт эргэн ирнэ гэж баттай хэлж чадахгүй ч мөн хаалга хаагдсан гэж хэлмээргүй байна. Одоо гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, бодож тунгаах юм их байна” гэжээ.

Бразилын энэ ДАШТ-д дуудагдсан бүрэлдэхүүн авьяас чадвар, туршлага дүүрэн байсан ч Неймараас хэт хамааралтай байгаа нь ажиглагдсан. Тэр л биш бол бусад нь Хорватын хамгаалалтыг сэтлэх учраа олохгүй байв.

Неймартай Бразилыг ийм эрт тэмцээнээ өндөрлүүлнэ гэж олон хүн бодсонгүй. Хүн бүхэн хагас шигшээд Неймартай Бразилын эсрэг Месситэй Аргентин гэх Өмнөд Америкийн гайхалтай тулааныг хүлээж байсан нь лавтай. Магадгүй бид бүхэн Неймарыг дахин Бразилын өмсгөлтэй харахгүй биз ээ. Харин Бразилын шигшээ багийн ирээдүй гэрэлтэй байна. Винисиус Жуниор, Родриго, Антони, Габриель Жезус, Рафиньа, Ришарлисон гэх шинэ үеийн залуус анх удаа ДАШТ-ий утаа үнэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж