ДАШТ сурвалжилж байсан Америк сэтгүүлч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Катар-2022

ДАШТ сурвалжилж байсан Америк сэтгүүлч нас баржээ

ДАШТ сурвалжилж байсан Америк сэтгүүлч нас баржээ

АНУ-ын “CBS Sports” телевизийн хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлч Гран Вал өнгөрсөн шөнө Аргентин – Нидерландын тоглолтын үеэр таалал төгсчээ. Катарт албан томилолтоор ажиллаж байсан тэрбээр 48 настай байсан бөгөөд одоогоор үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна.

“Associated Press”-ийн мэдээлснээр Лусаил цэнгэлдэхэд Валтай ойр сэтгүүлчдийн хэсэгт сууж байсан америк сэтгүүлчид түүнийг сандал дээрээсээ унахыг харж, яаралтай тусламж дуудсан гэнэ. Харамсалтай нь тусламжийн баг ирсэн ч Вал нас барсан байжээ.

Вал өнгөрсөн Даваа гаригт дэлхийн аваргаар 10 гаруй өдөр ачаалалтай ажиллаж, нойр дутуу явж байгаагаа бичиж байжээ. Тэрбээр тэмдэглэлдээ “Өнөөдөр би хэвлэл мэдээллийн төвийн эмнэлэгийн хэсэгт очлоо. Тэд намайг бронхиттай байх магадлалтай гэлээ. Тэд надад нэг курс антибиотек, ханиалганы сироп өглөө. Бие арай дээрдэж байна” гэжээ.

Тэрбээр Covid-19-ийн шинжилгээ өгсөн ч хариу нь сөрөг гарчээ.

АНУ-ын хөлбөмбөгийн холбооноос Валын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, түүнийг хөлбөмбөг, хүний эрх, тамирчид, дасгалжуулагчдыг хүндэлдэг гэдгийг тодотгож, ажилдаа сэтгэлтэй, шаргуу нэгэн байсан гэж тодорхойлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж