Кремлийг шүүмжлэгч Илья Яшин 8 жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Кремлийг шүүмжлэгч Илья Яшин 8 жилийн ял авчээ

Кремлийг шүүмжлэгч Илья Яшин 8 жилийн ял авчээ

ОХУ-ын сөрөг хүчний томоохон зүтгэлтнүүдийн нэг Илья Яшин армийн талаар худал мэдээ тараасан хэргээр найман жил хагасын хугацаанд шоронд хоригдох болов. Путины арми Украинд довтолсны дараа дайны эсрэг байр сууриа илэрхийлсээр байсан цөөхөн хүмүүсийн нэг бол Яшин юм. Украины Буча хотод Оросын цэргүүд дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж Яшин буруутгасны дараа түүнийг баривчилжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард тэр өөрийн "YouTube" сувгаар Буча хотод Украины олон зуун энгийн иргэдийг хөнөөсөн тухай ярьсан. Бичлэгийн үеэр тэр "BBC" болон бусад хүний хэргийн газраас авсан зураг, түүхийг хуваалцжээ. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам үүнийг өдөөн хатгалга гэж буруушааж, амиа алдсан энгийн иргэдийн зургийг ч зохиомол гэж үзжээ.

Дайны дараахан Орос улс худал мэдээ түгээхийг гэмт хэрэг гэж тооцож эхэлсэн. Үүний улмаас Оросын хэд хэдэн иргэн шоронд хоригдсон ч Яшинд оноосон ял нь өнөөг хүртэлх хамгийн урт хугацаа болж байна.

Яшин өөрийн гэм буруутайг үгүйсгэсэн ч шүүгч Оксана Горюнова түүнийг Оросын зэвсэгт хүчний талаар санаатайгаар хуурамч мэдээлэл тараасан гэж мэдэгджээ. Түүний өмгөөлөгч Мария Эйсмонт шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдээд байна.

Яшин "Telegram"-ийн нийтлэлдээ "Бид дайны гэмт хэргийн талаар үнэнийг хэлж, цус урсгах явдлыг зогсоохыг уриалсан, үүнд харамсах ямар ч шалтгаан байхгүй" гэжээ.

Оросын сөрөг хүчний нэрт удирдагч Алексей Навальный улс төрийн хүрээллээс олсон анхны найзаараа Илья Яшиныг нэрлэжээ.

Түүнийг баривчилсан нь гэнэтийн зүйл биш, учир нь Оросын эрх баригчдад Кремлийн эсрэг үзэлтэй хүмүүсийг гадаад руу цөлөх эсвэл шоронд хорих гэсэн хоёр л сонголт бий гэдгийг Яшин хэлж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж