“Каземиро Модричийг зогсооно”

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Катар-2022

“Каземиро Модричийг зогсооно”

“Каземиро Модричийг зогсооно”

Бразил, Хорватын хүчирхэг багууд өнөөдөр/2022.12.09/ 23:00 цагт хүчийг үзнэ. Хожсон нь хагас шигшээд шалгарах тул хоёр баг сүүлийн хэдэн өдөр зөвхөн энэ тоглолтод анхаарлаа хандуулж, тактик арга барилаа бэлдсэн нь лавтай.

Тус тоглолтын фаворитоор Бразил нэрлэгдэж байна. Лукас Пакита, Неймар, Рафиньа, Ришарлисон, Винисиус Жуниор зэрэг бразилын томчууд энэ ДАШТ-д хамтдаа шилдэг тоглолт үзүүлж буй. Харин Хорват туршлага, залуучуудаараа шөвгийн наймд хүрлээ.

Винисиус Жуниор Хорваттай хийх тоглолтын талаар “Хүнд тоглолт болно. Тэд өнгөрсөн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Бид өөрсдийгөө гайхалтай тоглолтод бэлдэж байна. Солонгосын эсрэг тоглосон шиг тэднийг шахаж, хамгийн чухал зүйл болох гоол оруулахыг хичээж хамгийн сайн тоглолтоо үзүүлнэ” гэжээ.

Сэтгүүлч түүнээс Лука Модричийг хэрхэн зогсоох вэ гэж асуухад тэрбээр “Модрич бол гайхалтай тоглогч. Тэр надад талбай дээр ч, талбайн гадна ч олон зүйлийг заасан. Түүнийг өдөр бүр харж, таньдаг гэдэгтээ баярладаг. Тэр гайхалтай тамирчин төдийгүй гайхалтай хувь хүн. Тэр зөвхөн миний төлөө ч гэлтгүй Родриго, Милитаогийн төлөө бүхнийг хийдэг. Тэр бидэн шиг залуу тоглогчдыг үргэлж дэмжихийг хичээдэг. Түүний эсрэг тоглох тухайд гэвэл би үргэлж шилдгүүдийн эсрэг тоглох дуртай. Модричийн эсрэг тоглоно гэдэг онцгой. Түүний тоглолтыг хязгаарлахын тулд би түүнийг Каземирод даатгана. Учир нь тэр надаас илүү сайн ажиллах байх. Тэд хамтдаа олон жил тоглосон учир Модричийг сайн мэднэ” гэж хариулав.

Модрич, Винисиус Жуниор, Каземиро гурав хамтдаа Испанийн Реал Мадрид клубт тоглодог байсан билээ. Гэвч Каземиро өнгөрсөн зун Английн Манчестер Юнайтедыг зорьсон түүхтэй. Модрич, Кроос, Каземиро гурав нэгэн үе Европын хөлбөмбөгийг эзэгнэсэн төвийн хагас хамгаалалтын хослол байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж