Өөрчлөлтийг хүсвэл өнөөдрөөс эхлээрэй

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Өөрчлөлтийг хүсвэл өнөөдрөөс эхлээрэй

 “Хийж эхэлтэл юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн бидний хэлэх дуртай
үг байдаг. Хэрвээ та эрүүл хооллож чадахгүй байна, илүү цаг ажиллаж
байна, чөлөөт цаг гарахгүй байна, өөртөө анхаарал тавьж чадахгүй байна
гэж гомдоллодог бол таны амьдралд өөрчлөхийг хүсч байгаа ямар нэгэн зүйл
байгаа бол хэн нэгэн ирээд өөрчлөөд өгөхийг хүлээж, найдаж суулгүй яг
одоо эхэл.

Ирж буй шинэ долоо хоногийг
эрч хүчтэй, илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тань туслах дараах таван
зөвлөмжийг хүргэе.

1. Төлөвлөгөө зохио. Та төлөвлөгөө
зохиохгүй бол хийж гүйцэлдүүлж чадаагүй сайхан санаануудтайгаа л үлдэх
болно. Та юу өөрчлөхийг хүсч байна тэрнийгээ бич. Үүнийгээ өөрчлөж
чадсан зүйлсийн жагсаалтанд ортол та энэ үйлдэлээ давтах хэрэгтэй.
Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхэд хичнээн хол
байгаа тухайгаа болох хэрэггүй, харин өнөөдөр юу хийж чадах вэ гэдгээ
бодох хэрэгтэй.

2. Хоол хүнсэндээ анхаар. Хаврын
улирлыг цэвэрлэгээ хийж бүгдийг шинээр эхлэх улирал гэж хэлдэг. Тиймээс
таны хоол боловсруулах эрхтэнд ч энэ хамаарах болно. Өөрт хэрэгтэй, шим
тэжээлтэй хоол унд хэрэглэ. Гал тогоонд байгаа цардуул, нүүрс ус ихтэй
танд хоол болохоосоо илүү хор болох хүнсний зүйлсийг зүгээр л хогийн сав
руугаа хийчих. Тэгээд эрүүл хооллож эхлээрэй.

3. Спортын барааны дэлгүүр ор. Та
фитнэс клуб юм уу ямар нэгэн спорт клубт явах боломжгүй бол гэртээ тэр
орчиноо бүрдүүлэхийг хичээ. Бүр хамгийн энгийнээр та өөртөө таарсан,
биенд эвтэйхэн биен тамирын хувцас худалдаж аваад ажлынхаа дараа явган
алхаж болно шүү дээ. Явган явах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дасгал
байдаг гэдгийг мартаж болохгүй.

4. Хийж болохгүй зүйлсийн жагсаалт
гарга. Хоол бэлтгэх, дасгал хийхэд хангалттай цаг гарахгүй байна гэж та
боддог уу. Тэгвэл таны бүхэл өдрийн цаг юунд зарцуулагддагийг бодоод
үзээрэй. Та магадгүй телевизын дэлгэцийн өмнө суваг солисоор ихэнх цагаа
үрдэг байж болох юм. Тиймээс та цагаа үр дүнтэй өнгөрүүлэхйин тулд хийж
болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэгтэй. Энэ жагсаалтанд таны цагийг
хий дэмий үрдэг үр ашиггүй зүйлсээ оруулаарай.

5. Өөрийгөө хайрла. Ихэнх хүмүүс энэ
үгийг уншаад мэдээж би өөрийгөө хайрладаг шүү дээ гэж хэлдэг. Гэвч яг
шударгаар дүгнээд үзвэл та өөрийгөө жинхэнэ утгаараа хайрлаж чаддаг
эсэхдээ эргэлзэх болно. Тиймээс та юу хийсний дараа өөртөө сэтгэл
хангалуун байж, хамгийн сайхан мэдрэмж мэдэрч байснаа бодоод үзээрэй.
Өөртөө эерэг болон сөрөг мэдрэмж төрүүлдэг гурван зүйлсийнхээ жагсаалтыг
гарга. Тэгээд эерэг гурван зүйлсээ өдөр бүр хийхийг хичээ. Харин сөрөг
жагсаалтанд орсон гурвыг мэдээж хийхгүй байхыг хичээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж