Ирэх онд Дорнод аймаг хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан, секцэд хамруулна

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Ирэх онд Дорнод аймаг хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан, секцэд хамруулна

Ирэх онд Дорнод аймаг хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан, секцэд хамруулна

Аймгийн хэмжээнд 31 мянган хүүхэд амьдарч байна. Ирэх 2023 оноос хүүхдийн хөгжлийг чухалчилж, Дорнод аймгийн хүүхэд, багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай, спортын болон урлаг соёлын авьяас ур чадвар, зохион бүтээх, техник сэтгэлгээгээ хөгжүүлэх, гадаад хэлний мэдлэг, боловсрол эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд бүр оролцож, хөгжих тэгш боломжийг олгон, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, дэлгэц, гар утасны хамаарлыг багасгах зорилгоор хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн хөгжлийн 3 том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Дорнод аймгийн нийт хүүхдийг:

“Хүн болох багаасаа-гадаад хэл”, “Хүн болох багаасаа-авьяас, ур чадвар”, “Хүн болох багаасаа-спорт” төслүүдээс хэрэгжих аль нэг дугуйлан, клубд заавал хамруулах юм.

1.“ХҮН БОЛОХ БАГААСАА-ГАДААД ХЭЛ”

/Төрөл: Англи, орос, солонгос, хятад, япон/

Судалгаанд оролцсон нийт суралцагч болон эцэг эх, асран хамгаалагчдын 57.5 хувь нь англи хэл, 22.5 хувь нь солонгос хэл, 11.1 хувь нь япон хэл, 8.9 хувь нь орос, хятад хэлийг сурах хүсэлтэй байна.

2.“ХҮН БОЛОХ БАГААСАА” АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ТӨСӨЛ

/Төрөл: Бүжиг, Дуу хөгжим, Оюун ухаан, ой тогтоолт, Зохион бүтээх, Уран зураг, Утга зохиол/

Судалгаанд оролцсон нийт суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын 32,9% бүжгийн дугуйлан, 24.5% уран зургийн дугуйлан, 20.8% хөгжмийн дугуйлан, 7.9% ардын язгуур урлагийн дугуйланд хамрагдах хүсэлтэй байна.

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр: 39.2% зохион бүтээх, 34.3 % шинжлэх ухаан танин мэдэхүйн, 26.5% мэдээллийн технологийн дугуйланд хамрагдах хүсэлтэй байгаа юм.

3.“ХҮН БОЛОХ БАГААСАА” СПОРТ ТӨСӨЛ

/Төрөл: Волейбол, Сагсан бөмбөг, Бөх, Хөлбөмбөг, Бадминтон, Ширээний теннис, Таеквондо, хөнгөн атлетик/

Судалгаанд оролцсон нийт суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын 36,6 %  волейбол, 24,5 % сагсан бөмбөг, 10 % бөх, 8 % хөлбөмбөг, 7,2 % бадминтон, 6,5 % хөнгөн атлетик, 3,9 % ширээний теннис, 3 % таеквондогийн секц, дугуйланд хамрагдах хүсэлтэй байгаа юм.

Төслийг аймгийн төв, 13 суманд клуб дугуйлан, сургалт гэсэн 2 хэлбэрээр танхим, цахимыг хослуулж давхар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар тв хичээл хэлбэрээр зохион байгуулна.

Хүүхдүүд болон асран хамгаалагчдын хүсэл сонирхлыг дээдэлж, дугуйлангаа сонгон суралцах, өрсөлдөөнд суурилсан сургалтын бодлогыг барьж, төрөл тус бүр дээр улирал тутам аймгийн нэрэмжит олимпиад, наадам, уралдааныг зохион байгуулж, суралцагчдыг сэдэлжүүлж урамшуулах, хүүхдүүдийн мэдлэгийн ахиц түвшинг тодорхойлон, төслийн чанар, үр дүнг сайжруулж ажиллана.

Үйл ажиллагааг түшиглэн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлээс гадуурх дугуйлан, сургалтын үйл ажиллагааг дэмжиж, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн сургалтын байгууллага, багш, ЕБС-ийн багш нартай сургалтын хөтөлбөр, ажлын даалгавруудын дагуу тендер шалгаруулалтын зарчмаар нээлттэй ил тод гэрээ байгуулан хамтран ажиллах юм.

Сургалтын төвийн үйл ажиллагаа явуулах дараах барилгуудыг стандартад нийцүүлэн засварлан тохижуулж, шаардагдах тоног төхөөрөмж,  хөгжмийн зэмсэг, спортын хэрэгслээр бүрэн хангана.

Гадаад хэл, авьяасын төсөл:

  • Хүний хөгжлийн ордон
  • Тагнуулын газрын хуучин байр
  • Стандарт хэмжил зүйн хэлтсийн байр
  • 12-р сургуулийн хуучин байр
  • ГХБХБГ-ын байр

Спорт заалнууд:

  • Биеийн тамир спортын газар,
  • 2-р багийн спорт заал,
  • Хүний хөгжлийн ордоны заал,
  • “Хэрлэн Номин” бизнес төвийн заал,
  • “ДБЭХС” ТӨХК-ийн спорт заал,
  • Хөлбөмбөгийн төв талбай,
  • “Ялалт” клуб, “Хан соёлз” клуб, “Амжилтын ринг” клуб, “Жиу-жицу” клуб, “Spinball” клубын байр, талбайг тус тус түшиглэн спортын 13 хүртэлх төрлөөр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

#ХӨГЖСӨН_ХҮҮХЭД_БИДНИЙ_ИРЭЭДҮЙ-2023

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж