Японы тэрбумтан сар руу хамт аялах хүмүүсээ сонгожээ

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Японы тэрбумтан сар руу хамт аялах хүмүүсээ сонгожээ

Японы тэрбумтан сар руу хамт аялах хүмүүсээ сонгожээ

Японы тэрбумтан Юсаку Маэзава “SpaceX”-ийн хөлгөөр сансарт нисэх захиалга өгсөн. Тэр өөртэй нь хамт сарыг тойрон аялах найман хүнээ сонгожээ. Найман хүний бүрэлдэхүүнд АНУ-ын дижэй Стив Аоки болон сансрын “Youtuber” Тим Додд, Чехийн уран бүтээлч Йеми А.Д, Ирландын гэрэл зурагчин Рианнон Адам, гэрэл зурагчин Карим Илия, Энэтхэгийн жүжигчин Дэв Жоши, баримтат кино найруулагч Брендан Холл, Өмнөд Солонгосын реппер Чой Сын Хён нар багтсан.

Сонирхуулахад, Чой Сын Хён нь алдарт “Big bang” хамтлагийн дуучин “T.O.P” юм.

Мөн АНУ-ын олимпийн сноубордын тамирчин Кейтлин Фаррингтон, Японы бүжигчин Мию нарыг нөөц багаар сонгосон байна.

“Dear moon” нэртэй энэ хөтөлбөр 2018 онд зарлагдсан. Маэзава эхэндээ хэсэг уран бүтээлчийг зургаан өдрийн аялалдаа дагуулж явахыг зорьсон ч дараа нь бүрэлдэхүүнээ улам өргөжүүлж буйгаа зарлажээ. Үүний оронд тэр өөрийгөө уран бүтээлч гэж үздэг нийгмийн бүхий л давхаргын хүмүүст нээлттэй байх болно гэжээ. Мөн тэр зорчигчдоо үнэ төлбөргүй авч явах аж.

Маэзава хамт аялах бүрэлдэхүүнээ сонгохдоо хоёр үндсэн шалгуурыг харгалзан үзсэн. Нэгдүгээрт, бусад хүнд болон нийгэмд ямар нэгэн байдлаар тус хүргэхийн тулд эрсдэлтэй зүйлийг оролдоход бэлэн байх, хоёрдугаарт, аяллын үеэр багийн гишүүдээ дэмжихэд бэлэн байх ёстой гэсэн шалгуур тавьжээ.

Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сард Оросын Союз хөлгөөр Олон улсын сансрын станц руу 12 хоног аялаад ирж байсан түүхтэй. Энэ аяллыг ч тэр өөрийн хөрөнгөөр хийсэн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж