Нопперт: Месси бидний л адил хүн

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Катар-2022

Нопперт: Месси бидний л адил хүн

Нопперт: Месси бидний л адил хүн

Нидерландын шигшээ багийн хаалгач Андрис Нопперт болон Лионель Месси нарын тулаан өнөө шөнө болох хуваарьтай. Месси энэ дэлхийн аваргаар тун сайн тоглолтыг үзүүлж байгаа бол Нопперт өөрийгөө дэлхий дахинд таниулаад буй.

Ердөө хоёрхон жилийн өмнө Нидерландын хоёрдугаар лигт тоглож явсан Нопперт өдгөө шигшээ багийнхаа гол хүн болжээ. Тэрбээр Мессигийн талаар ярихдаа “Тэр бидний л адил хүн. Тэр хүн. Тэр ч гэсэн алддаг. Тэмцээний эхэнд бид үүнийг нь харсан” гэв.

Месси Польшийн эсрэг торгуулийн цохилтоо алдсан билээ.

Өдгөө 28 настай Нопперт үргэлжлүүлэн “Бага байхдаа дэлхийн аваргад тоглохыг мөрөөддөг байлаа. Харин одоо тамирчнаа замналаа харахад мөрөөдлөө биелүүлжээ. Одоо мөрөөдлийнхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно. Намайг энд авчирсан ганц л шигшээ багийн дасгалжуулагч бий. Тэр бол бидний үндэсний дасгалжуулагч Луи Ван Гаал. Би энд байгаадаа бахархаж байна. Үүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж байна. Энэ л хамгийн чухал нь” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж