Сан Франциско дахь “Твиттер”-ийн төв оффисын цэвэрлэгчид ажлаас халагдсаны тэтгэмж авалгүйгээр халагдсан тухайгаа мэдээлжээ. Элон Маск тэдний ажлыг байрыг роботоор орлуулна гэсэн байна. Маск ажилтнуудтайгаа хүндлэлгүй харьцаж буй тухай цуу яриа ч гарсан. Тиймээс Элон Маск хууль зөрчсөн эсэхийг Сан Франциско хотын өмгөөлөгч Дэвид Чиу шалгаж байна. Дэвид Чиу хэлэхдээ “Элон Маск хөдөлмөрийн хуулийг зөрчсөөр ирсэн түүхтэй” гэжээ.
“BBC” агентлаг “Твиттер”-ээс халагдсан дөрвөн цэвэрлэгчтэй ярилцсан. Тус компанид дөрвөн жил ажилласан Адрианна Вильярреал зул сарын баяр дөхөж буй үед гэр бүлээ тэжээх мөнгөгүй болох вий гэж санаа зовж байна. 10 жил ажилласан Жулио Альварадог ажиллах хугацаанд оффисын орчин үргэлж найрсаг байсан гэж хэлэв. Гэвч Элон Маск “Твиттер”-ийг авснаар бүх зүйл өөрчлөгджээ.
Цэвэрлэгчид өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд үүнийхээ дараа шууд халагджээ. Сан Францискод одоогоор цэвэрлэгээний ажлын байр хомсдолтой байгаа тул хүнд байдалд орсноо цэвэрлэгчид илэрхийллээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ