Чөлөөт бөхийн холбоо хариуцлага алдаж, бүрэлдэхүүн дутуу баг АНУ-ыг зорив

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн холбоо хариуцлага алдаж, бүрэлдэхүүн дутуу баг АНУ-ыг зорив

Чөлөөт бөхийн холбоо хариуцлага алдаж, бүрэлдэхүүн дутуу баг АНУ-ыг зорив

Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд АНУ-ын Коралвилл хотод болно. Эрэгтэйчүүдийн ангилалд АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, дэлхийн баг гэсэн зургаан баг оролцох бол эмэгтэй ангилалд Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, дэлхийн баг гэсэн зургаан баг оролцоно.

МОНГОЛЧУУД БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОХ УУ?

Харамсалтай нь үгүй. Эмэгтэй бүтэн багаараа оролцох боловч эрэгтэй баг хүн дутуу АНУ-ыг зорьсон. Шалтгаан нь онгоцны тасалбар, бичиг баримт, виз болон зардал гэх аж. Ерөнхийдөө холбооны зүгээс уг асуудал тун хойрог хандаж, бүтэн багаараа оролцох боломжгүй болжээ. Энэ талаар шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга “Чөлөөт бөхийн тамирчид маань дэлхийн цомд оролцохгүй болох шахсан эцсийн мөчид эмэгтэй бүтэн багаараа, эрэгтэй 70-80 хувь оролцохоор боллоо.

ХЭН ЯВЖ, ХЭН ҮЛДСЭН БЭ?

Дэлхийн цомд явж чадаагүй тамирчдыг дурдвал эмэгтэй тамирчдаас Г.Ариунжаргал, Ц.Намуунцэцэг, Б.Хулан, Э.Дэлгэрмаа эрэгтэй тамирчдаас Н.Наранхүү, Э.Тэмүүлэн, О.Сүлдхүү, Т.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Ц.Цогбадрах нар гэнэ. Харин Б.Хонгорзул, Д.Отгонжаргал, Х.Болортуяа, Т.Тулга, М.Лхагвагэрэл тэргүүтэй шилдгүүд эх орноосоо морджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж