Их Британи хиймэл оюун ухаант сөнөөгч онгоц бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Их Британи хиймэл оюун ухаант сөнөөгч онгоц бүтээнэ

Их Британи хиймэл оюун ухаант сөнөөгч онгоц бүтээнэ

Их Британи улс хиймэл оюун ухаант шинэ сөнөөгч онгоц бүтээхийн тулд Итали, Японтой хамтарч ажиллах болжээ. “Энэхүү хамтарсан үйлдвэрлэл нь Их Британид олон мянган ажлын байр шинээр бий болгохоос гадна хоёр орны аюулгүй байдлын харилцааг бэхжүүлэх зорилготой” гэж ерөнхий сайд Риши Сунак хэллээ.

“Тайфун” тийрэлтэт онгоцыг орлох шинэ үеийн сөнөөгч онгоц 2030-аад оны дунд үед ашиглалтад орох аж. Шинэ тийрэлтэт онгоц нь хамгийн сүүлийн үеийн зэвсэг тээвэрлэнэ. Зохион бүтээх ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд нисгэгчийн оролцоогүйгээр нисч, хэт авианы пуужин харвах боломжтой.

Энэ төрлийн онгоц бүтээх нь маш үнэтэй байдаг тул Их Британи улс хамтрах түнш хайж байсан. АНУ “F35” тийрэлтэт онгоцыг бүтээсэн нь Пентагоны хэрэгжүүлсэн хамгийн үнэтэй хөтөлбөр байсан юм. Их Британи улс Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнуудтайгаа уялдаа холбоогоо нягтруулахаар хичээж буй. Энэ хүрээнд Италитай түншлэх нь тодорхой байсан бөгөөд Япон улсыг нэмж оруулсан нь чухал алхам болжээ. Гэхдээ бусад улс орон ч энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж