"Хаан банк"-ны хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

"Хаан банк"-ны хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрлөө

"Хаан банк"-ны хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрлөө

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаанаар өнөөдөр /2022.12.09/ “ХААН банк” ХХК-ийн олон нийтэд гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг олголоо.

Тус шийдвэрийн дагуу банкны салбарын реформын хүрээнд олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох ажиллагаагаа хэрэгжүүлж буй банкны системд нөлөө бүхий гурав дахь банк болж байна. Энэ нь УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, банк, санхүүгийн салбарт хэрэгжиж буй томоохон шинэчлэл амжилттай хэрэгжиж буйн илрэл юм.

“ХААН банк” ХХК-ийн хувьд банкны салбарын нийт активын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, нийт актив, өөрийн хөрөнгийн хэмжээгээр системийн банкууд дундаа хамгийн томд тооцогддог, банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ууган банкны нэг билээ.

Тус банкны нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах ажиллагаа (IPO) амжилттай хэрэгжсэнээр зах зээлд чанартай, хөрвөх чадвар өндөр санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд, олон нийт сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө арвижуулж, улмаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар өсөх чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж