Москва хотын захын дүүрэгт томоохон худалдааны төвд өнөөдөр /2022.12.09/ гал гарчээ. Тодруулбал, өнөө өглөө үүрээр “Мега Химки” худалдааны төвийн 7000 м.кв талбайг хамарсан гал гарч, барилгын зарим хэсэг нурав. Гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж буй бөгөөд хүн амь үрэгдсэн эсэхийг мэдээлээгүй байна.
Москвагийн Онцгой байдлын албаны даргын мэдээлснээр, барилгын засвар хийх явцад аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс болж гал гарчээ. Нарийн шалтгааныг Мөрдөн байцаах хороо шалгаж байна. Нэгэн ажилчны хэлснээр галын богино холболтоос болсон байж болзошгүй гэв. Цахим сүлжээнд тарсан бичлэгээс харахад томоохон хэмжээний гал гарч, хүмүүс шатаж буй барилгаас машины зогсоол руу зугтаж байв.
“Мега Химки” худалдааны төв нь барууны орнуудын жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр юм. Украины дайнаас өмнө тэнд худалдаа үйлчилгээ идэвхтэй явагддаг байсан. Тус дэлгүүрийг Москвагийн анхны “IKEA”-ийн дэлгүүр гэдэг.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ