Эрх баригчид хүний эрхийг хамгаална гэж ярьдаг ч цагдаа хуулийн байгууллагаар дамжуулан иргэдийнхээ эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэл дагуулдаг. Жагсаал цуглаан, хөл хорио, баяр наадмаар цагдаагийн алба хаагчдыг бүрэн дайчилж, цаг наргүй ажиллуулдаг. Тэгвэл Монголын цагдаагийн алба хаагчдын цалинг ирэх оноос 38.5 хувиар нэмэх гэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярилцлагадаа "Энэ хэдэн бор цагдаа нарыг ингэж улс төрийн золиос болгож болохгүй. Ярьж байгаа хүмүүс нэг нь ч 20 цаг талбай дээр хамгаалалтад зогсч үзээгүй, халамцуу, хөлчүү хүмүүс нүүр рүү нь нулимж байхад тэвчээд зогсох тэвчээртэй хүмүүс биш. Дарга цэргийн хүүхдүүд гудамжинд эргүүлийн цагдаа хийдэггүй, дандаа аав нарыгаа өвлөж, дарга болж, улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Би сөрөг хүчний улс төрийн пи-ар байгаа онохгүй байна гэж хэлмээр байна. Бүх болж бүтэхгүй юманд цагдаа туслаарай гэдэг. Муу, муухай болгон дээр цагдаа л очдог. 2023 оны нэгдүгээрт иргэдтэй харилцах, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулахыг цагдаагийн байгууллагын удирдлагад үүрэг өгсөн. Манай цагдаа нар нүцгэн гараараа тулдаг, нүцгэн гараараа хүний эрх зөрчихгүй, эсрэгээрээ эрхээ зөрчүүлээд зогсч байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард залуучууд хоёр өдрийн жагсаал зохион байгуулсан. Тэр үеэр хэд хэдэн цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Тэтгэвэрт гарахад хоёрхон сар дутуу байсан цагдаа нүд рүүгээ чулуугаар цохиулж, насаараа нүд нь юм харахааргүй болсон.
Сэтгэлтэй хэдэн хүн энэ салбарыг бүр унтраачихгүй ажиллаж байна. Он гараад цалингийн нэмэгдлүүд яригдана. Энэ салбарт шүүх шинжилгээний албаны нарийн мэргэжлийн шинжээчид дутагдалтай байна. Цаашид улс орны эдийн засаг хүчирхэгжиж байж төрийн албан хаагч, хувийн секторын өрсөлдөөнтэй зарчмаар явахгүй бол одоо өрсөлдөөнд хувийн секторууд ялж байна, боловсон хүчний асуудал дээр" гэдгийг хэлсэн юм.
Холбоотой мэдээ