А.Сүхбатын “Түгээмэлтүмэн хишиг”–ээс 25.9 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

А.Сүхбатын “Түгээмэлтүмэн хишиг”–ээс 25.9 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэв

А.Сүхбатын “Түгээмэлтүмэн хишиг”–ээс 25.9 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэв

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал арванхоёрдугаар сарын 7-нд болж, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-аас 25.9 тэрбум төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, тус компани нь Цагаан хаданд “Тайван зогсоол” барих нэрээр Хөгжлийн банкнаас 2018 онд 9 тэрбум 415 сая, 2019 онд 9 тэрбум 300 сая төгрөгийн зээл авсан юм байна. Зээл авснаас хойш дөрвөн удаагийн эргэн төлөлт хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй аж. Иймээс үндсэн зээл болон хүүгийн өр төлбөрийг барагдуулах Хөгжлийн банкны хүсэлтийг ханган, 25.9 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хөгжлийн банк нь 2012-2021 оны хооронд нийт  74 төсөлд зээл олгосноос 21 зээлээ зориулалт бусаар ашигласан гэх асуудал хөндөгдөж байсны дотор УИХ-ын гишүн асан А.Сүхбатын хамаарал бүхий компанийн авсан зээл багтаж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж