АНУ: Орос, Хятадад хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

АНУ: Орос, Хятадад хориг арга хэмжээ авна

АНУ: Орос, Хятадад хориг арга хэмжээ авна

АНУ-ын албаныхан өчигдөр /2022.12.08/ Орос, Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Украин дахь дайнд Ираны нисгэгчгүй онгоц ашигласан ОХУ-ыг шийтгэхийн тулд ийн хориг арга хэмжээ төлөвлөжээ. Ираны цэргийн нисгэгчгүй онгоцыг ОХУ руу экспортолсон явдлыг АНУ буруушааж буй. Тэд одоо ч үргэлжлүүлэн нийлүүлсээр байгаа гэдгийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэллээ. Энэ удаагийн хориг арга хэмжээ нь нисгэгчгүй онгоцыг Москва руу шилжүүлэхэд оролцсон Оросын батлан хамгаалах салбарын хэд хэдэн аж ахуйн нэгжийг онилох юм байна.

Харин Хятадын хувьд далайн бүсэд нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд загас агнуурын флотоо ашиглаж байна гэж АНУ болгоомжилж байна. Тиймээс Номхон далайд хууль бус загас агнуур хийсэн гэж үзэж байгаа Хятадын 170 орчим аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авах аж.

Хориг арга хэмжээний талаар “Wall Street Journal” сэтгүүл анх мэдээлжээ. Олон хориг арга хэмжээг 2016 онд батлагдсан “Global Magnitsky” хуулийн дагуу ногдуулахаар төлөвлөж буй. Тус хууль нь хүний эрх зөрчигч гэж үзсэн гадаадын засгийн газрын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах, хөрөнгийг нь битүүмжлэх, АНУ-д нэвтрэхийг нь хориглох эрхийг засгийн газарт олгодог.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж