"Арти нэгдсэн үзэсгэлэн-2022"-г дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

"Арти нэгдсэн үзэсгэлэн-2022"-г дэлгэнэ

"Арти нэгдсэн үзэсгэлэн-2022"-г дэлгэнэ
Монголын хамгийн анхны цахим галерей арти.мн-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Арти нэгдсэн үзэсгэлэн- 2022” энэ жил 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд болж байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд “Монгол ахуй, аж байдал” сэдвийн хүрээнд дэглэгдсэн бөгөөд 100 гаруй уран бүтээлчийн бүтээл олны хүртээл болох аж.
Aрти .мн нь хамгийн олон уран зургийн эх бүтээлийн төвлөрсөн сантай гэдгээрээ хэдийнэ танигдсан бөгөөд Монголдоо төдийгүй олон улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм. Одоогоор www.arty.mn вебсайт нь 100 гаруй уран бүтээлч, 1000 гаруй уран бүтээлийг төвлөрүүлээд байгаа бөгөөд англи, монгол хэл дээр хөгжүүлэлт хийсэн гэдгээрээ онцлог.  Цаашдаа хятад, орос, япон хэл дээр хөрвөх боломжтой болж, уран бүтээлчдийг олон улсын зах зээл дээр гарах боломжийг бүрэн нээж өгөх зорилготой юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж