УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн 40 их наядын тооцооллын талаар мэдээлэл хийв. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр /2022.12.08/ Хил боомтын хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хянан шалгах хорооны хуралдаа нэг ч удаа суугаагүй байж иргэдэд нүүрсний хулгайн талаар буруу ташаа мэдээлэл түгээсэн гээд цаашид анхааралтай байхыг сануулсан.
Тэгвэл энэ талаар Т.Доржханд гишүүн “Зургаан сарын хугацаанд хил гаалийн боомтын асуудал хариуцсан түр хороо байгуулагдсан. Нэгхэн удаа хурал зарласан шүү. Нэгхэн удаагийн хурал дээр нь би хуулийн асуудал Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй мэтгэлцээн хийхээр болж, сөрөг хүчний төлөөллөөс оролцсон. Тухайн үед Г.Ганболд гишүүнээс би чөлөө аваад, ажилтай гэдгээ хэлэхэд, за ойлголоо гэсэн. Гэтэл УИХ-ын чуулганд “Бид нарын хуралд нэг ч удаа Т.Доржханд ирээгүй” гэж мэдэгдэж байна лээ. Намайг ороод ирэхээр зөрөөд гүйгээд гарчхаж байна лээ. Би зөндөө гүтгүүлж байсан, хамаагүй. Гэхдээ ноён нуруутай байх хэрэгтэй. Цөөнхийн бүлгийн гишүүд ээ, “bully”-дэж болохгүй. МАН, АН-ын гишүүд 40 их наяд чинь худлаа шүү гэж ярьж байгаа. Ингэхдээ, хариуцлага хүлээх бол тань дээр шүү гэсэн. Болно оо, би хариуцлага хүлээж болно. Гэхдээ та нар надад хариуцлага хүлээлгэх гэж байгаад Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэх асуудал руу орчхов доо. ДНБ-ээ судалж байгаад яриарай” гэлээ.
Холбоотой мэдээ