“Иргэд шаардлагагүй MRI хийлгэснээс цагууд дүүрсэн”

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

“Иргэд шаардлагагүй MRI хийлгэснээс цагууд дүүрсэн”

“Иргэд шаардлагагүй MRI хийлгэснээс цагууд дүүрсэн”

Хувийн болон улсын томоохон эмнэлгүүдэд тоотой хэдхэн ширхэг байдаг соронзон резонанс аппарат болох MRI оношилгоонд орох гэсэн иргэд үзлэгийн цаг он дуустал дүүрсэн талаар цахим хуудаст мэдээлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, MRI аппарат нь зөөлөн эд, үе, нуруу нугалам, тархины эмгэгүүдийг оношлох дүрс оношилгооны хэрэгсэл. Монгол Улсад хувийн болон улсын эмнэлэгт MRI аппарат 12 ширхэг бий. Тиймээс энэ төрлийн оношилгоо хийлгэх гэж байгаа иргэд оочерлодог нь үнэн. Зөвхөн MRI-гаас гадна өөр бусад төрлийн үзлэг, шинжилгээ ч цаг, дугаар авахад оочертой байгаа. Эмнэлгийн тусламжийг үзүүлэхэд яаралтай болон төлөвлөгөөт гэсэн хоёр зарчмаар үзлэг хийдэг. Хэрэв яаралтай тохиолдолд шуурхай үзлэг хийх заалттай. Энэ нь аль ч эмнэлгийн байгууллагад үйлчилж байна.

ЭМЯ-наас төвлөрөөд байгаа тусламж үйлчилгээг сааруулах зохицуулалтыг хийж байгаа. Цаашид ч тодорхой тоогоор нэмнэ. MRI аппаратын тухайд бүх эмнэлэгт байх шаардлагагүй гэж үздэг. Нэгдсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд нийт 12 байгаа нь нийт хүн амд хангалттай.

Үзлэгийн ачааллыг нэмж байгаа шалтгаан нь нэгдүгээрт, зарим эмч шаардлагагүй эмчилгээг хүнд бичих, эсвэл иргэд нэг нэгнээсээ сураг сонсч компьютер оношилгоонд орно, MRI хийлгэнэ гэдэг. Үүнээс болж эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсч байна. Тиймээс иргэд болон эмч нар аль аль талдаа хариуцлагатай байх нь зүйтэй.

Улсын эмнэлгүүдийн MRI аппаратын цаг он дуустал дүүрсэн

Улсын төв Нэгдүгээр эмнэлэгт хоёр ширхэг байдаг тус аппаратаар иргэд Эрүүл мэндийн даатгалаараа 14-21 хоногийн дараах дугаар авч үзүүлдэг байсан. Харин одоо тус эмнэлгийн дүрст оношилгооны тасгийн хүлээн авахын ачаалал, оочер нэмэгдэж он дуустал цаг олгохгүй байгаа талаар мэдэгджээ. Тиймээс үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай иргэд улсын эмнэлгийн 21-ээс дээш хоногийн дараах оочерыг хүлээх эсвэл хувийн эмнэлэгт хандах боломжтой байна.

MRI оношилгоонд орох иргэд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн заалттай байх ёстой. Гэсэн ч эмчийн бичиггүй, нэн чухал биш хүмүүс хот, хөдөөгөөс ирж, бухимдаж заавал цаг авна гэж уурлах үзэгдэлд улсын эмнэлгийн эмч нар цаг өгөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.

Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэх иргэд даатгалын сангаас 70 хувь, хувиасаа 30 хувийг төлөх зохицуулалттай. MRI оношилгооны тухайд нийт өртөг 350 мянган төгрөг байгаагаас хувийн эмнэлэгт үзүүлэх тохиолдолд иргэд 105 мянган төгрөгийг төлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж