"ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

"ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэнэ"

"ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэнэ"

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх энэхүү хуулийн дагуу

-0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,

-120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,

-180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар болсон.

Энэ нь иргэдийг ихэд бухимдуулж буй юм. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас өнөөдөр /2022.12.09/ хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад жилд нэг тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг ажээ. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн 1300 иргэний татвар нэмэгдэж буй юм байна. 10 сая 100 мянган төгрөгийн орлоготой иргэн 10 сая төгрөгт 10 хувиар хэвээрээ бол давсан орлого 100,000 төгрөгт 15 хувиар татвар ногдуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж