АТҮТ-ийг "авлигадсан" компаниудыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

АТҮТ-ийг "авлигадсан" компаниудыг зарлалаа

АТҮТ-ийг "авлигадсан" компаниудыг зарлалаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж байна гэдгийг тодотголоо.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий этгээд нь Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Энэ асуудлыг хуулийнхан шалгаад, удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр болж байгаа юм  билээ гэлээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жагсагчид үндсэн гурван шаардлага тавьсан. Нэгдүгээрт, нүүрсний хулгайн хэрэгт оролцсон гишүүдийн нэрсийг зарлах. Хоёрт, нүүрсний хэрэгт оролцсон хүмүүст бүгдэд 15 жилийн ял өгөх, хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох, дөрөвт Covid-19-ийн үед зарцуулсан төсвийг ил болгохыг шаардсан.

Засгийн газрын хуралдаанаар шаардлагыг хэлэлцээд Covid-19-ийн үед зарцуулсан төсвийг ил болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо. Ирэх долоо хоногт багтаан төсвийг ил болгоно.

Хоёр шаардлагад зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Тодруулж хэлбэл, нүүрсний хэрэгт ямар албан тушаалтан холбогдсон бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, тогтооно.

Нүүрсний хэрэгт холбогдогчдод 15 жилийн ял өгөх, хөрөнгийг нь хураах асуудал нь шүүх эрх мэдлийн асуудал.

Жагсагчдаас тавьсан шаардлагын дагуу нүүрсний хэргийг богино хугацаанд илрүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан 40 мөрдөгч  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, өнөөдрөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Экспортыг зогсоохгүй байх чиглэлийг өгсөн, тээвэрлэлтээ хийгээд буцаж ирснийх нь дараа асууж тодруулна.

Нүүрсний экспортыг зогсонги байпдалд олруулахгүйн тулд трейдэр компанийг буруутгах асуудал байхгүй. дотоодын тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа хүмүүсийн асуудал гэдгийг хөрөнгө оруулагч нарт хандан олон улсын хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн.

40 их наядын хохирол учирсан уу гэдгийг тогтоохын тулд Маркшейдэрийн албыг тусгайлан байгуулсан. Олборлолт хийсэн талбай дээр хэмжилт хийнэ, он  оноор нь. Хэдэн сая куб олборлолт хийв, хэчнээн тонн нүүрс олборлов, хэчнээн сая тонн нь коксжсон нүүрс юм бэ гэдэг хэмжилт хийгээд эхэлсэн. Нүүрсний хулгайнаас 40 их наядын хохирол үүссэн үү, үгүй юу гэдгийг тогтоохын тулд маркшейдэруудын дүгнэлтэд үндэслэж гаргана. Шинжээчид ажиллуулна, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахад нээлттэй байгаа.

Гаалийн мэдээллийг хилийн мэдээлэлтэй тулгах, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээнүүдэд үзлэг шалгалт хийх, гэрээгээр дамжуулж, давуу байдал үүсгэсэн эсэх, худалдан авалтаар дамжуулан давуу байдал үүсгэсэн эсэхийг шалгаж байна.

-Нүүрсний тээврийн хэрэгтэй холбогдуулж 41 албан тушаалтныг мөрдөн шалгасан гэдэг асуудлыг нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн. Энэ хэрэгт хэн, хэн гэдэг албан тушаалтан холбогдоод байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн хүрээнд мэдээллийг өгье. Нэгдүгээрт, БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азын хишиг дэлгэрэх" ХХК, "Дагалай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан ундрах" ХХК, Хятад улсын иргэн Ли Бин Бин эзэмшдэг "Го Ху олон улсын тээвэр" ХХК, Хятад улсын иргэн Аль Ша Мин Дун Лин экспорт, импорт худалдаа компани хувь эзэмшүүлдэг "Эн Эйч Ай Ди Эль дүүлэн" ХХК, Монгол Улсын иргэн Балдоржийн "Биштэрэг транс" компаниудад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн.

Хоёрт нүүрс тээвэрлэлт явуулдаг "Итакар" ХХК, "Их хүрэм хар" ХХК, "Монфорт" ХХК, "Тавантолгой шинэ" ХХК, "Мөнхзоригт транс" ХХК, "Мөнхийн буухиа" ХХК, "Эм Би Эм транс" ХХК, "Галбын түмэн хүлэг" ХХК, "Жавхлан жолоо" ХХК, "Эйлийн цагаан харгуй" ХХК-д Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд давуу байдал олгож, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг "Сан тээвэр групп" ХХК, "Уйлган сар транс" ХХК, "Тэнгэрийн транс групп" ХХК, "Баянгол транс" ХХК-удад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж зөвшөөрөл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож шүүхэд шилжээд байна.

Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд. Улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон  байгаа.

-Нүүрсний хэрэгт 30 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Гэтэл хэрэгт холбогдсон яллагдагч нар нь прокурортой ял тохиролцоод хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлж байна?

-Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайдаас даалгасан үүргийн дагуу миний бие Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд хэрэг хялбарших тухай ойлголтыг хасах заалт оруулсан. Тодорхой гэмт хэрэг дээр яллагдагч хэрэг наймаалцах, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг заалтыг Эрүүгийн хуулиас авахуулах  хуулийн төсөл юм. УИХ нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай төслийг унагасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд дахин УИХ-д өргөн мэдүүлнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж