Д.Амарбаясгалан: Нууц 9 гэрээг АТГ-т өгч шалгуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Нууц 9 гэрээг АТГ-т өгч шалгуулахаар боллоо

Д.Амарбаясгалан: Нууц 9 гэрээг АТГ-т өгч шалгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр  “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох тогтоолын төслийг баталсан байна.

Есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд мөн шилжүүлэх аж.

Нууцаас гаргасан гэрээг нэрлэвэл,

  1. Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
  2. Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
  3. Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл
  4. Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил
  5. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
  6. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээнүүд

Засгийн газар цаашид бүтээн байгуулалтын төслүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрчээ.

Мөн Засгийн газраас орон нутгийн өмчит Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Хилээр хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй маш олон зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж