Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан хиймэл дагуулыг устгах зорилгоор пуужин хөөргөх туршилтыг хориглох тогтоолыг 155 орон дэмжиж баталлаа. НҮБ-ын гишүүн орнуудаас ОХУ, Хятад, Куба, Сири, Иран улсууд тогтоолыг батлахын эсрэг санал өгсөн бол Энэтхэг улс санал өгөөгүй байна.
Сансар дахь хог хаягдал нэмэгдэж буйн эсрэг АНУ өнгөрсөн дөрөвдүгээр сард хиймэл дагуул устгах пуужин хөөргөхийг хориглосон юм.
Ажиллагаагүй болсон эсвэл хуучирсан хиймэл дагуулуудыг устгах зорилгоор АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг улсууд пуужингийн туршилтуудыг хийж байсан. Гэвч сансар дахь хог хаягдлын хэмжээ хэт нэмэгдсэнээс сансрын хөлгүүдийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн гэж АНУ-аас мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ нь хуучин Зөвлөлтийн үед хөөргөсөн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулыг устгаснаас олон мянган хог хаягдлыг үүсгэсэн байна. Эдгээр хог хаягдал нь олон улсын сансрын станц дахь ажилчдын амь насанд заналхийлэх болсон төдийгүй Хятадын шинжлэх ухааны Циньхуа хиймэл дагуулд 14.5 метр ойртож, мөргөлдөх эрсдэл үүссэн гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: GIZMODO
Холбоотой мэдээ