Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 390 мянгад нь сэжигтэй тохиолдол илэрсэн

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 390 мянгад нь сэжигтэй тохиолдол илэрсэн

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 390 мянгад нь сэжигтэй тохиолдол илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:

-Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707 мянга гаруй иргэн хамрагдсgнаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд. Нийслэлээс Баянгол, Баянзүрх дүүргийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх өндөр байна. Одоогийн байдлаар 690 мянга гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.

Нийт 390 мянга 925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, зургаан хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн.

Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэж байгаа. Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилж эхэлсэн.

УЛИРЛЫН ТОМУУГААР 15-ААС ДООШ НАСНЫХАН ХҮНДЭРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.БАЙГАЛМАА:

-Өнгөрсөн долоо хоногт Covid-19 халдварын 933 тохиолдол батлагдсан. Энэ тоо нь өмнөх долоо хоногоос хоёр дахин буурсан. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын хувьд идэвхжил өндөр байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо ихэслээ.

Томуугийн тархалт өндөр 47 дугаар долоо хоногийн байдлаар 7213 хүн амьсгалын цочмог замын өвчлөлөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 18 хувь нь цочмог хүнд халдвартай байна. Томуугаар өвдөж байгаа хүүхдүүдийн 89 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа юм.

Томуугийн вирус идэвхжиж байгаа энэ үед халдварын дэглэмийг хүн бүр сахих нь зүйтэй. Улирлын томуу энэ жил онцлогтой байна. Одоогоор хүн амын дунд хоёр өөр төрлийн вирус тархаж байгаа. Covid-19-ийн тухайд омикроны давлагаа оргил үедээ хүрч буурч байна. Хувилбарын тандалтын шинжилгээгээр BQ1.2-ийн дэд шинж дийлэнх хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн шалтгаант нэг нас баралт бүртгэгдэж, нийт 2315 болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж