Путин яагаад Бритни Гринерийг АНУ-д буцаав?

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Путин яагаад Бритни Гринерийг АНУ-д буцаав?

Путин яагаад Бритни Гринерийг АНУ-д буцаав?

АНУ-ын сагсан бөмбөгчин Бритни Гринер ОХУ-ын хилээр хар тамхи оруулахыг завдсан хэргээр хоёрдугаар сараас хойш саатуулагдаж буй. Тэр энэ хэргийнхээ төлөө наймдугаар сард есөн жилийн хорих ял авсан юм. Тэгвэл хоёр улс өчигдөр хоригдол солилцоо хийж, Бритни Гринер эх орондоо буцав. Түүнийг Арабын нэгдсэн Эмиратын нисэх онгоцны буудал дээр зэвсгийн наймаачин Виктор Буттай сольжээ. АНУ, ОХУ хоёрын харилцаа таагүй байгаа энэ үед Бритни Гринер америкчуудын хувьд чухал ач холбогдолтой хүн болсон тул Байдены засаг захиргаа Кремльтэй зайлшгүй хэлэлцээ хийх шаардлагатай болсон.

Харин Виктор Бут ОХУ-д ямар ач холбогдолтой вэ гэдэг нь үргэлж оньсого байсаар ирсэн. Виктор Бут нь маш олон жилийн турш зэвсгийн наймаа хийж, Африк болон бусад оронд мөргөлдөөнийг өдөөсөн хүн юм. Тэр Москвагийн хувьд туйлын үнэ цэнтэй учир суллуулахын тулд хэдэн арван жил хөөцөлдсөн гэхэд болно. НҮБ-ын мөрдөн байцаалтын явцад Виктор Бут 1990-ээд оны эхэн үед жижиг зэвсгийг Африк даяар тараасан гэдэг нь ил болсон. Түүнийг Владимир Путины ойрын хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байсан гэдэг.

Энэхүү солилцоо нь Путины сул талыг харууллаа гэж ажиглагчид дүгнэжээ. Тэр Оросын элитүүд болон тагнуулын байгууллагын хувьд нэн чухал хүнийг эргүүлэн авахын тулд дипломат хэлэлцээр хийхийг зөвшөөрөв. Бут Оросын элит бүлгийн гишүүдтэй нягт холбоотой байсан гэж үзсэний үндсэн дээр АНУ түүнийг баривчлахад ихээхэн цаг хугацаа, мөнгө зарцуулсан байж болзошгүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж