ЧУУЛГАН: Баян орон атлаа иргэд нь маш ядуу амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: Баян орон атлаа иргэд нь маш ядуу амьдарч байна

ЧУУЛГАН: Баян орон атлаа иргэд нь маш ядуу амьдарч байна
11 : 32
2022-12-9

Зарим байнгын хорооны гишүүдийг өөрчлөх тогтоолын төслийг батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Өнөөдөр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох байв. Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Болорчулуун зүүн бүсэд ажиллах  болсон тул асуулгын хариу сонсох хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлсэний дагуу УИХ-ын Дэгийн тухай хуулиар асуулгын хариу сонсох хугацааг хойшлууллаа. 

Хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

10 : 15
2022-12-9

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гариг (2022.12.09)-ийн нэгдсэн хуралдаан 10.18 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж байна. Тэрбээр Дарханы арьс шир гэж ярихын оронд өнөөдөр болж буй жагсаал цуглаантай холбоотой асуудлыг хэлэлцэх санал хэлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр олон улсын Авлигатай тэмцэх өдөр тохиож байна. Төрийн өмчит компаниудыг тойрсон авлига албан тушаалын, нүүрсний гэх тодотголтой хэргүүд шалгагдаж байна. Авлига улс орны аюулгүй байдалд заналхийлж байна. Хөгжлийг сааруулж, төрд итгэх итгэлийг бууруулж байна. 

Гурван багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирмээр байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт. Ирээдүй хойчийн боломжийг хулгайлж буй авлигачдад хатуу хариуцлага тооцохгүй бол болохгүй байна. Ялын бодлогыг чангатгах зэрэг өөрчлөлтүүд оруулах хэрэгтэй. 

Баян орон байтлаа ард иргэд нь маш ядуу амьдраад байна гэдэг үнэн. Олборлох үйлдвэрлэлийн илт тод байдлын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиа баталъя. Авлигын эсрэг хамтарч ажиллацгаая" гэж уриалав.

Тэрбээр үргэлжлүүлэн "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-үүдийг эцэслэн батална" гэлээ. 

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх хуулийн төслүүд,

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж батлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж