Зарим банк зээл олголт, долларын хязгаарлалтыг цуцлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Зарим банк зээл олголт, долларын хязгаарлалтыг цуцлаагүй гэв

Зарим банк зээл олголт, долларын хязгаарлалтыг цуцлаагүй гэв

Арилжааны банкууд сүүлийн хагас жил   ам.долларт өдрийн лимит тогтоож, зарим урт хугацаатай зээлийг хязгаарласан. Тэгвэл энэ сараас эхлэн банкууд ам.долларын өдрийн хязгаарлалтаа багасгаж, цуцалж эхэлжээ.

Гэхдээ бүх банк биш бөгөөд банкууд хязгаарлалтыг 3-5 мянган ам.долларт лимиттэй олгож байна.

Эдийн засагчдын хэлж байгаагаар ам.долларын ханш цаашид өсөх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд хүндрэхийг сануулж буй. Арилжааны төвүүдэд өнгөрсөн аравдугаар сард ам.доллар 3150-3250 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3425 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3450-3460 төгрөг болж, зах зээлийн ханшийн зааг 40 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ хөөсрөл дахин үүсч, ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцалж эхэлж байгаа ч шаардлагатай их хэмжээний шилжүүлэг гүйлгээн, солилтод тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ 3420 ТӨГРӨГ БАЙНА

Монголбанкнаас өнөөдөр /2022.12.09/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3425 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-ын зөрүү хоёр оронтой тоо дотор хэлбэлзэж эхлэв.

Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар олгож байгаа ч банк бүр харилцан адилгүй лимит заажээ.

ИПОТЕК БОЛОН УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА

ОУВС-гаас ипотекийн зээлийг зогсоохгүйгээр эдийн засагт дарамт учруулна гэдгийг Монголын Засгийн газарт зөвлөж буйгаа дуулгасан. Гэсэн хэдий ч төв банк ипотекийн зээлийн шаардлагаа өөрчилж, үнийн дүнг өсгөсөн талаараа мэдээлсэн юм.

Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн амьжиргаанд тохируулан ипотекийн зээлийн хүүгээ зургаан хувь болгосон. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон нь орон сууцны худалдааны эрэлтийг нэмэгдүүлсэн ч арилжааны банкууд өнгөрсөн тавдугаар саруудад мөн л зээл олголтоо хязгаарлаад байгаа. Тодруулбал, зарим банк ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь эхний хүсэлтүүдийг шийдвэрлэх хүртэл зээл олголтоо бүрэн зогсоожээ. Учир нь, Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээ бага байгаа тул иргэдийн хүсэлтийн хүлээлгийн хугацаа багадаа 3-4 сар болж буй аж.

Ямартай ч ирэх нэгдүгээр сараас иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хийнэ. Тэгэхээр зээл олголтыг шийдвэрлэх хугацаанд тодорхой өөрчлөлт орно гэсэн үг.

Монголбанкнаас энэ жил хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгасан байна. Тухайлбал,

  • Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны аравдугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн.

Гэвч ийнхүү хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан ч арилжааны ихэнх банк зээл олголтыг хязгаарлаад байгаа. Харин ипотек биш орон сууцны өндөр хүүтэй зээлийг шалгуурын дагуу олгож байна. Тодруулбал, арилжааны банкууд урт хугацаатай зээл олголтыг өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлалттай олгож буй. Гэхдээ тавдугаар сараас хойш орон сууцны зээл болоод ипотекийн зээл, цалингийн зээл, зарим урт хугацааны зээлийг арилжааны банкууд хязгаарлаж наймдугаар сараас хэвийн олгохоо мэдэгдээд байсан. Гэвч энэ сард ч мөн арилжааны банкууд зээлийг хязгаарлаж байгаа  бөгөөд материал, хүсэлт авч байна. Зээлийг хэзээнээс хэвийн олгох нь одоогоор тодорхойгүй гэдгийг банкууд мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж