Нүүрсний хулгайн асуудлаарх УИХ-ын хяналтын нээлттэй сонсгол энэ сарын 21-ны өдөр болно. Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа.
-Нүүрсний хулгайн асуудал өндрөө авч, иргэд жагсагчид хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж байна. Удахгүй болох нээлттэй сонсголын үеэр нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж чадах уу?
-Мэдээж, гүйцэтгэсэн хэдэн хүний нэрийг зарлаад, асуудлыг хаах гэж оролдоно. Гэхдээ цаана нь том акулууд буюу бүх боломжийг олгосон хүмүүс байж байгаа шүү дээ. Энийг зарлаад явна гэвэл бүхий л байгууллага хэцүүдэх байх даа.
–Оффтейк гэрээг яг хэн хийсэн нь ил болох уу. Нүүрсний хулгайн хэрэгт АН-ын гишүүдийн нэрс илүүтэйгээр яригдаж байна?
-Би хяналтын сонсголын гишүүн. Мөн сонсголыг ил тод явуулах, үр ашигтай сонсголыг явуулах ажлын хэсэг гарсан. Тодорхой, тэрний, энэний гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл өчигдөр нээлттэй сонсголын ажлын хэсэг дөрвөн үндсэн агуулгаар хийхээр тохирсон. Үүний нэг нь оффтейк гэрээг ил болгох байгаа. Ер нь Төсвийн тухай хууль дагалдаж орж ирсэн хуульд ил болгохоор батлагдсан. Энэ бүх асуудлыг түр хорооны шугамаар нухацтай ярилцахыг анхаарууллаа. Яагаа ч үгүй түр хорооний гишүүд гарч, олон нийтэд буруу зөрүү тоо ярих, хэн нэгний нэр ус хэлэхгүй байхыг гишүүдэд сануулсан.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хулгайд холбоотой юу?
-Одоо би хэн холбоотойг хэлж чадахгүй. Энэ сарын 21-нд нээлттэй сонсгол хийнэ. Үүнийг маш үр бүтээлтэй, хэвлэл мэдээллийн оролцоотой хийнэ. Мөн цаг хязгаарлагдмал үед нэг хүн гарч ирчхээд холбогдолгүй юм яриад хүмүүсийг залхаахгүйгээр бид гол дүгнэлтийг оруулж ирэхээр ярьж байна. Энд тэндээс хэчнээн хуудас материал ирж байна. Түүнийг уншиж танилцах ажил их байна. Яг гишүүний хувьд одоо ийм, тийм гэсэн зүйл хэлж чадахгүй. Ер нь иргэд хоол хүнсээ авч чадахгүй байхад эрх мэдэлтнүүд хулгайг яагаад өөгшүүлсэн юм бэ. Энэ хулгайг илрүүлэх таслан зогсоох эрх мэдэл нь Засгийн газарт байсан. Бид бүх эрх мэдлийг өгсөн. Давхар дээлтэй болчихлоо, шаардлагатай төсвийг нь баталчихлаа. Яг юу дутсан юм бэ гэдгийг асуумаар байна. Яагаад эрх баригчид хариуцлагатай хандаагүй вэ?
-УИХ-ын зарим гишүүдээс 40 их наяд нүүрний хулгай гэж яриад байгаа нь хэр үндэслэлтэй вэ?
-Би одоогоор тоо хэлэх боломжгүй. Түр хорооны гишүүдийг буруу зөрүү тоо хэлж, хүмүүсийг янз бүрээр төөрөгдүүлэхгүй байхыг сануулсан. Янз бүрийн тоо эсвэл нэр хэлбэл хүмүүс асахад бэлэн байна. Тиймээс ажлын хэсэг, түр хорооны гишүүний хувьд үүнд нухацтай хандана.
Зочин 2022-12-09 202.126.90.64
bitgii hudlaa shugeldeed bai geree ni nuutslald orood hav daragdchihsan baihad yaj zogsooh bolj baina.ene avgai ene buh hulgai luivriig bidnees turuuleed mash sain meďej baisan baij odool genet nuutsiinhaa ovort barigdsan zavhai ehner shig genet hashigchaad baih yum. iim yumnuud tord baihad bid yaj oodloh ve
Зочин 2022-12-09 202.179.25.226
өдий болтол шүгэл үлээхгүй юугаа хийсэн юм, жүжиг
Зочин 2022-12-09 66.181.191.221
ниргэсэн.хойно.хашгираваа.гэж
Зочин 2022-12-09 192.82.87.13
Авгай чи аль 2013 оноос таслан зогсоохгүй яасийм
mgl 2022-12-09 103.9.90.130
оюунэрдэнэ улсыг удирдана зоригтой бгаарай аргагүй монгол хүн гэсэндээ өөр бн
Зочин 2022-12-09 64.119.26.77
Энэ их тэнэгтнээ,нүүрсний хулгайн нууц ноёнтон чинь Женко шүү,АН,МАНаас олон хүн бгаа,Оюун' Эрдэнэ сайн ажиллаж байгаа шүү
Даараагийн 30 жилийн хөгжлийг Оюун-Эрдэнэ л тодорхойлж чадна.
Зоригтой байгаарай Оюун-Эрдэнээ
Зочин 2022-12-09 202.55.188.33
chi ch bas tednii neg
Зочин 2022-12-09 139.99.90.65
Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар байх нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан нь илт.
У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу?
Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж л бна
Зочин 2022-12-09 66.181.184.214
Сүүлийн 10 жилд хэн хэн Ерөнхий сайд байсан билээ? Н.Алтанхуяг-2012-2014; Сайханбилэг-2014-2016; Ж.Эрдэнэбат-2016-2017; У.Хүрэлсүх-2017-2021; Тэгвэл энэ нөхдүүд нүд нь балай, чих нь дүлий сууж байжээ??!!
Зочин 2022-12-09 202.126.92.98
Энэ засгийн ихэнх гишүүд нь өөрсдөө хулгайч юм чинь яаж ч тэмцэх билээ
Зочин 2022-12-09 202.179.21.210
ХҮРЗЭЭ БУС ГАРЫН ҮСЭГЭЭР ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ДАРГА НАРТ Л ГОЛ АСУУДАЛ БАЙГАА ДАА. ЦЭВЭРЛЭЖ ЧАДВАЛ ИХ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ ДӨӨ. АМЖИЛТ.
Зочин 2022-12-09 103.57.95.190
Мэдэж байсан юм бол УИХ дэх АН-ын бүлэг, АН гэх улс төрийн энэ том хүчин яагаад дуугуй байв.Яагаад гэнэт үлэмж шуугиан дэгдээж ,нийгмийг чочроох болгов. Ийм зөрчил бүр ардчилагчдын төр барьж байсан 2013 он,ардчилсан ерөнхийлэгчдийн хууль хяналтын байгууллагуудыг атгаж байсан 2018 онд гарч үлэмж хөрөнгийн асуудал шүүхээр орсон ч таслан зогсоох тууштэй арга хэмжээ аваагүй юм. Зөрчлийн энэ их хөрөнгө үнэн үү. Хүмүүсээ гаргаж хяналт тавьж шалгуулж үнэн зөвийг тогтоо.Гүтгэлгээр нийгмийг бүү бухимдуул
Зочин 2022-12-09 66.181.161.23
40 ихнаяд төгрөг буюу 11 тэрбум доллар. Энэ их мөнгө, ийм их нүүрсийг төр засгийн хараанаас гадуур завших боломжгүй. Төр засгийн эрх мэдэлтнүүд өөрсдөө л оролцож байж ийм том хулгай явагдана.
Зочин 2022-12-09 202.179.11.230
Mongold gai tarisan humussin 1. Hulgai 2013 onoos ehelsen. MAN AN 2-uulaa oroltsson baij taaraa. AN bur iluu gai tarisan baih.
Зочин 2022-12-09 202.126.90.159
ХАМАГ АМЬТАД ОЙР, ХОЛД САДАГНАН ТАЧААХ, ӨСЛӨН УУРЛАХЫН АЛЬ АЛИНААС НЬ АНГИД ТЭГШ СЭТГЭЛЭЭР ОРШИХ БОЛТУГАЙ 🙏🙏🙏
зочин 2022-12-09 103.229.123.18
Хий донгодож дур тавиад байхын оронд нүүрсний хулгайчдыг нэрлээд өгөөч донгодуур минь
mgl 2022-12-09 103.9.90.130
uhej dald or
Зочин 2022-12-09 103.57.94.123
хонжоо хайгч.
ard tumen hetsuudle 2022-12-09 202.55.188.117
buh erh medel.baihaad MAN ard tumniihee toloo yu ch hiigeeguigeer barahgui eh roniihoo bayalagaas hulgailaaa
Зочин 2022-12-09 103.212.117.109
ЧАДВАРГҮЙ ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЁСТОЙ. ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ ХУЛГАЙЧ НАРЫН АРД ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГАА. ШҮГЭЛ ҮЛЭНХ ГЭДЭГ ЭЛИЙ ЮМАНД БИТГИЙ ХУУРТААД БАЙ. ОГЦРОХГҮЙ БОЛ ТОДОРХОЙ ТООНЫ ЧОЙЖИЛСҮРЭН МЭТИЙН ХУЛГАЙЧДЫГ ЗАСГААС ЗАЙЛУУЛААРАЙ